Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айчлалын үеэр Монгол, Казахстаны боловсролын салбарын хамтын ажиллагааны хоёр баримт бичигт гарын үсэг зурагдлаа.
Казахстаны талтай олон жилийн турш хийгдэж байсан яриа, хэлэлцээний үр дүнд “Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Казахстан Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээр”-ийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Нур-Султан хотноо байгууллаа.
Мөн 2008 онд байгуулсан хоёр улсын боловсролын яамд хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Казахстаны талаас манай улсад жил бүр 5 сургалтын тэтгэлэг олгож байсан бол дээрх хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколыг байгуулан Казахстаны талаас жил бүр 25 монгол иргэнд сургалтын тэтгэлэг олгож байхаар боллоо.
Боловсролын баримт бичгийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр болон тэтгэлгийн тоог нэмэгдүүлэх тухай протоколд Монголын талыг төлөөлж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр гарын үсэг зурсан болно.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
