Намрын дунд сарын шинийн 17-ны билэгт сайн өдөр Гэрлэх ёслолын ордонд 48 хос хуримлалаа. Хамгийн эхний хос үүрийн 4 цагт, сүүлийнх нь 19 цагт гэрлэлтээ батлуулсан байна.
Хуримлах хосууд хоёр сарын өмнө захиалгаа өгөх шаардлагатай бөгөөд хуримын ёслол 50 минутаас 1 цаг үргэлжлэхэд 781-803 мянган төгрөгийн үнэтэй байдаг аж. Харин балжинням, дашнямтай билэгт сайн өдрийн ёслол нэг сая 276 мянган төгрөгийн үнэтэй байдаг байна.
Эл өдөр зөвхөн залуу хосуудаас гадна он удаан жил ханилсан хосууд тус ордонд хуримын ёслолоо үйлддэг болсон. Жараас дээш жил ханилсан хосууд “Очир-Эрдэнэ”-ийн хурим хийдэг бол 45-50 жил “Алтан”, 20-иос дээш жил ханилсан хосууд “Мөнгөн” хуримаа ёсолдог байна.
Гэрлэх ёслолын ордны Захиргаа аж ахуй хариуцсан менежер Ж.Цэцэгдарь хэлэхдээ, “Сүүлийн үед Гэрлэх ёслолын ордонд хуримаа хийж буй хосууд олширсон. Өнөө жилийн хувьд, 1991-1993 онд төрсөн олон залуу хуримаа хийж байна. Нэг үеэ бодвол дашням, балжинням давхацсан сайн өдөр хуримлана гэж дараалал үүсгэдэг хандлага харьцангуй өөрчлөгдсөн” гэв.
Гэрлэх ёслолын ордонд 1976 оноос өнөөдрийг хүртэл нийт 34 мянга гаруй хос хуримын ёслолоо үйлджээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
