Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” хамтран орон даяар өрнүүлэх “Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлтийн үйл ажиллагааг “Нарантуул” худалдааны төвд өнөөдөр зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын газрын дарга О.Сэлэнгэ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул, “Нарантуул Олон Улсын худалдааны төв”-ийн гүйцэтгэх захирал Б.Мишээл нар оролцов.

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны гол зорилго нь эерэг хандлагад уриалах, үйлчилгээний соёлыг нэвтрүүлэх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх ёс зүйтэй найрсаг үйлчилгээгээр дамжуулан нийгэмд эерэг уур амьсгал бүрдүүлэх зорилготой бөгөөд энэхүү үйл ажиллагааг Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар дэмжин ажиллаж байна. Тус аяны хүрээнд Нарантуул Олон улсын худалдааны төвд зарлагдсан уралдаанд оролцож буй худалдаа эрхлэгчдийн дунд залуучуудаа урамшуулдаг байх, угтаж, үдэх соёлыг хэвшүүлэх, эерэг хандлагад уриалж, залуучууддаа хөнгөлөлт үзүүлдэг байх гурван үйлчилгээг нэвтрүүлж, чадсан хувь хүнийг шалгаруулан 1 сая төгрөгний мөнгөн урамшуулал олгох юм.

Тус үйл ажиллагааны нээлтийн үеэр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын орлогч дарга Н.Мандуул хэлэхдээ “Олон Улсын хэмжээнд Залуучуудын хөгжлийн сарыг “Нийгмийг өөрчлөх боловсрол” уриан доор тэмдэглэн өнгөрүүлж, нийгмийн салбар тэр дундаа Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан төрийн байгууллагуудаас залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотой шийдвэрлэх, сайн дурын ажлыг дэмжих, залуучуудын хөгжлийн орчныг бүрдүүлэх “10 санаачилга–10 ажил” аяныг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан хэрэгжүүлж байна. Энэ ажлын хүрээнд залуучуудад ээлтэй үйлчилгээ үзүүлж, хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлсэн, залуу гэр бүлийг дэмждэг төр, хувийн хэвшлийн байгууллагыг дэмжих, сурталчлах зорилготой “Иргэн төвтэй төрийн үйлчилгээ”, “Залууст ээлтэй үйлчилгээ” аяныг хэрэгжүүлэхээр зорьж, энэхүү аяны нээлтийг Танай байгууллагаас эхлүүлж байгаа нь онцлог юм. Учир нь та бүхэн, нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн харилцааны соёлыг түгээж, эерэг хандлагаар иргэдэд үйлчилж, худалдан авагчдаа хүндэтгэх, худалдаа үйлчилгээ эрхлэгч түнш байгууллагуудад жишиг болохуйц ёс зүйтэй, үйлчилгээг нэвтрүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
