Өнөөдөр шар хулгана өдөр

2019 оны 10-р сарын 18 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 10 дугаар сарын 18. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 20, шар хулгана, чөлөөт эх-3 од, суудал гал, мэнгэ 7 улаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:14-17:59.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, луу, хулгана, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх