Татварын ерөнхий газрын Татварын Хяналт шалгалт арга зүйн газар, нийслэл дүүрэг, аймгийн татварын хэлтэс найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгчдэд хяналт шалгалтаар илэрсэн нийтлэг зөрчилд үндэслэн арга зүйн зөвлөмж өгөх сургалтыг орон даяар зохион байгууллаа. Манай улсад 7836 найман нэрийн дэлгүүрийн бизнес эрхлэгч байдаг бөгөөд 1267 татвар төлөгчийг танхимын сургалтад хамрууллаа. Сургалтыг тухайн хэлтсийн хяналт шалгалтын чиглэлээр ажилладаг татварын улсын ахлах байцаагчид зааж, татвар төлөгчдөд тулгарч байгаа бодит асуудалд заавар, зөвлөмж өгч ажилласан нь татвар төлөгчдийн талархлыг хүлээж байв.
Энэ төрлийн бизнес эрхлэгчид тусгай зөвшөөрлийн хугацаа дууссаныг мэдээгүй байх, тусгай зөвшөөрлөө бусдад түрээслүүлэх, татварын албаны нэгдсэн системд холбогдоогүй, төлбөрийн баримт олгох төхөөрөмжгүй байх, и-баримт олгохгүй байх, Нийслэл хотын албан татвар ногдуулж төлдөггүй, тамга тэмдэггүй, хаанаас худалдан авалт хийсэн нь тодорхойгүй баримт бүрдүүлсэн байдаг зэрэг түгээмэл алдааг гаргадаг бөгөөд сургалтаар хэрхэн засварлах, тухайн зөрчилд хүлээлгэх хуулийн хариуцлага зэргийг татвар төлөгчдөд танилцууллаа.
Мөн татварын хуулийн шинэчлэлээр хяналт шалгалтын процесс хэрхэн өөрчлөгдөж байгааг танилцуулсан юм. Шинэ хуулиар бичил, жижиг сегментийн татвар төлөгчид өөрөө хүсэлт гаргах, эрсдэлтэй нь тогтоогдсон хоёр тохиолдолд татварын хяналт шалгалтыг хийдэг болох аж. Монголын татварын алба үзүүлж байгаа үйлчилгээ бүрдээ арга зүйн зөвлөмж туслалцаа үзүүлэн татвар төлөгчийг татварын хууль зөрчих эрсдэлээс сэргийлэхэд анхааран ажиллах юм.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
