Нийгмийн даатгалтай холбоотой олон асуултыг иргэд бие биенээсээ асууж, сураглаж, чих тавьдаг ч дийлэнх нь буруу ташаа мэдээлэл байх нь бий. Тиймээс энэхүү эрэлт хүсэлтийг харгалзан Нийгмийн даатгалын ерөнхий газар иргэд, даатгуулагчдадаа зориулан долоо хоног бүрийн даваа гарагийг нээлттэй өдөр болгон зарласан билээ.
2018 оны дөрвөн сараас эхлүүлсэн энэхүү нээлттэй өдөрт ойролцоогоор 20-30 хүн хандан шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөгөө албаны эх сурвалжаас авдаг бөгөөд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх, хаана хэрхэн хандах зэрэг бүхий л мэдээллийг нэг дороос авснаар таны цаг хугацааг хэмнэх давуу талтай юм. Иргэн, даатгуулагч танд нийгмийн даатгалтай холбоотой тулгараад буй асуудал байвал, та нийгмийн даатгалын шимтгэлээ сайн дураар төлдөг бол, өндөр насны тэтгэврээ удахгүй тогтоолгох гэж буй бол Нийгмийн даатгалын ерөнхий газрыг зориорой.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөө хянах, нэрийн дансны мэдээлэл, нийгмийн даатгалтай холбоотой хууль тогтоомж түүний өөрчлөлтийн талаар “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшнээр дамжуулан авах боломжтой. Та өөрт ойр байрлах нийгмийн даатгалын хэлтэст хандан аппликэйшнээ гар утсандаа суулгуулахаас гадна Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан долоо хоног бүрийн даваа гарагт иргэдийг нээлттэй хүлээн авч хэрэгцээт мэдээллийг цаг тухайд нь өгөхөөр ажиллаж байгааг дахин дуулгая.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
