Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2019” чуулга уулзалт өндөрлөлөө. Ес дэх жилдээ болсон уг чуулга уулзалтыг “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулсан юм. Тус уулзалтын хоёр дахь өдөр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Захиргаа, хүний нөөц хариуцсан дэд захирал Н.Лхагвабаатар компанийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцууллаа.
Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” компани эдийн засгийг төрөлжүүлэхийн тулд хэд хэдэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тодруулбал, Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг санаачилсан юм. Төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл батлаад буй. 3.6 жилийн хугацаанд хэрэгжих уг цогцолбор жилд 500 мянган тонн кокс, 300 мянган тонн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэнэ. Уг төслийг БНХАУ-ын SINOSTEEL компанитай “Эрдэнэс Стийл” компани хамтран хэрэгжүүлнэ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх хоёр компанийн хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийг баталгаажуулсан юм.
Мөн нүүрсний давхаргын метан хийг эдийн засгийн эргэлтэд оруулах төслийг эхлүүлснийг энэ өдөр танилцуулав. “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар төслийн цар хүрээ, ач холбогдлын талаар илтгэхдээ “Австралийн “Жэйд Метан” компанитай Нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын хөрөнгө оруулалтын гэрээг өнгөрсөн тавдугаар сард үзэглэсэн. Өнөөдрийн байдлаар эрэл хайгуулын ажил үргэлжилж байна. Энэхүү төсөл нь Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудын дулааны шинэ эх үүсвэр болох найдварыг төрүүлж буй бөгөөд импортыг орлох том үйлдвэрлэл хэмээн харж байна” гэв.
Үүнээс гадна төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний дийлэнх хувийг хангадаг “Багануур” ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун компанийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар танилцуулга хийлээ. “Багануур” ХК-ийн хувьд уурхайн техникийн шинэчлэл хийхээр ажиллаж байгаа аж. Ингэснээр Улаанбаатар хотыг эрчим хүч, дулаанаар найдвартай, тасралтгүй хангах боломж бүрдэхийн зэрэгцээ уурхай үр ашигтай ажиллах боломжтой болох юм.
Боловсруулсан Б.Даваатогтох





32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
