“Эрдэнэс Метан” ХХК болон Австралийн “Жейд Метан” ХХК Тавантолгойн бүлэг ордын нүүрсний давхаргын метан хийн нөөц тогтоох “Метан хийн хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгууллаа. Тус гэрээнд “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар, Австралийн “Жейд Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Жөү Бурке нар 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр гарын үсэг зурав.
Энэхүү арга хэмжээний үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Монгол Улсад метан хийн зах зээл хөгжих бүрэн боломж, бас ирээдүй бий. Өнөөдөр бид нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлын эхлэлийг тавилаа. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан. Манай компани энэ чиглэлд ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь метан хийн чиглэлийн хайгуул судалгааны ажил юм. Энэ хүрээнд хөрөнгө оруулалт босгох, нөөцөө тогтоох, ТЭЗҮ-ээ олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд хийх боломж бүрдэж байна. Хөрөнгө оруулагч Австралийн компани сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан нөөцийг нарийвчлалтай тогтоох, бусад гарч болох эрсдэлийг өөрсдөө хариуцан ажиллах юм. Гэхдээ энэ удаа нөөц тогтоох чиглэлд илүү баталгаатай, бодитой судалгаа хийгдэх бөгөөд хамгийн чухал нь нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, агаарын бохирдлыг бууруулахад чухал шийдэл болно. “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-д Засгийн газраас өгсөн зөвлөмжийн дагуу үе шаттай ажлууд хийж байна” хэмээн онцлов.
“Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амар “Манай компани 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш нүүрсний сав газрууд дахь метан хийн судалгааны ажлыг нэгдсэн мэдээллийн бааз суурьтай болох ажлаас эхлүүлсэн. Улмаар орд тус бүрээр метан хийн нөөцийг олж тогтоох, түүний үндсэн дээр техник, технологийн шийдэл бүхий Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах чиглэлд анхаарч ажиллах болно” гэлээ.
“Жейд Метан” компанийн гүйцэтгэх захирал Жосеп Бүркэ “Монгол Улс метан хийн гол хэрэглэгчдийнхээ зах зээлд ойрхон байгаа нь маш том давуу тал юм. Байгалийн хийн нөөц Улаанбаатар хотоос 600 гаруй км буюу харьцангуй ойр орших учраас үүнийг өрсөлдөх гол давуу тал гэж харж байна. Хятад улс байгалийн хийг бусад улсаас авахдаа далайн хамгийн хойд боомтоороо дамжуулан авдаг. Үүний оронд Монголоос байгалийн хий, метан газыг экспортлох юм бол Хятад хамгийн бага зардлаар үндсэн хэрэглэгчдэд хүргэх боломж байна” гэв.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс өнгөрсөн онд “Эрдэнэс Метан” компанийн Нүүрсний давхаргын метан хийн төслийн эрэл хайгуул, техник эдийн засгийн үндэслэл хийх санхүүжилтийг гадаадын хөрөнгө оруулагчтай түншлэх замаар олон улсын зах зээл дээрээс хөрөнгө босгох замаар олох шийдвэрийг гаргасан. Энэ дагуу “Эрдэнэс Метан” компани нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, Австралийн “Жейд Метан” компани шалгарсан юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
