“Эрдэнэс Монгол” ХХК-ийн тугийг мандуулав

2019 оны 08-р сарын 24 өдөр, 10 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
5d5f3b8c6c15f4.18597250

Монгол Улсын ноён оргил Алтай таван богдын Хүйтэний “зулай”-д “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжилтэн А.Лхагважав амжилттай авирч, компанийнхаа тугийг мандууллаа. Хүйтэний оргил нь манай улсын хамгийн өндөр цэг бөгөөд далайн түвшнээс дээш 4374 м өргөгдсөн мөнх цаст уул юм. Тус оргил нь Хүйтэн, Найрамдал, Малчин, Бүргэд, Наран гэсэн 5 мөнх цаст оргилоос бүрдэх бөгөөд А.Лхагважав нарын уулчид мөн энэ үеэр 4037 м бүхий “Малчин” оргилд амжилттай авирсан байна.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагууд эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягт ажилтнуудаа уриалж, дэмжин ажилладаг бөгөөд Алтай таван богдын Хүйтэний оргилд компанийнхаа тугийг анх удаа мандуулсан тамирчин А.Лхагважавт талархал илэрхийлж, баяр хүргэв. Дашрамд дурдахад, Алтай таван богдод монголын уулчид анх 1956 онд авирч, түүнээс хойш дотоод гадаадын тамирчид эх орны бахархалт оргилд мөрөө тамгалах болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх