Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хурал манай улсад анх удаа болж байна. Энэ удаагийн хурал “Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд Гадаад харилцааны яам, “Эрдэнэс Монгол” ХХК болон Монголын бизнесийн зөвлөл хамтран зохион байгууллаа.
Тус хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьж, нийгэм-эдийн засгийн өндөр ач холбогдолтой төсөл, хөтөлбөрүүд болон хамтран ажиллах боломжуудаа гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулав. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК өөрийн охин болон хараат 15 компанийн 50 буюу түүнээс дээш хувийн хувьцааг эзэмшиж, алт, зэс, мөнгө, нүүрс уран, газрын тос, байгалийн хий зэрэг эрдсийн төрөлжүүлэлтээр үйл ажиллагаа явуулж буйг дурдав. Энэ хүрээнд нэмүү өртөг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Тэрхүү төслүүд нь санхүүгийн өгөөжөөс гадна нийгэм эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлж, бизнесийн шинэ боломжийг бүрдүүлж, цаашлаад ажлын байр бий болох, хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
“Эрдэнэс Монгол” ХХК БНХАУ-ын Стэйт Грийд корпорацитай хамтран Эрчим хүчний экспортын “Шивээ-Энержи” цогцолбор төслийг хэрэгжүүлж буй. Энэ нь Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн 5280 MW цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэн тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортлох цогцолбор төсөл юм. 2018 оны есдүгээр сард Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын дорнын эдийн засгийн форумд оролцох үеэр БНХАУ руу эрчим хүч экспортлох төслийг эрчимжүүлэх талаар мэдэгдсэний дагуу компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч буйгаа илтгэлд дурдсан. Мөн охин компани болох “Эрдэнэс Стийл” ХХК-иар дамжуулан БНХАУ-ын SINOSTEEL компанитай хамтран нэмүү өртөг шингээх “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлж буй бөгөөд манай улсын хувьд аж үйлдвэрийн цогцолборын эхлэл болохоос гадна гангийн экспортлогч болох ирээдүй бийг онцлов.
“Эрдэнэс Монгол” ХХК эдийн засгийн шинэ салбарыг бий болгож, нүүрсний давхаргын метан хийн төслийг хэрэгжүүлж байна. Нүүрсний уурхайн олборлолтын доод давхаргад буй метан хийн нөөцийг тогтоох, ашиглах боломжийг судалж, ТЭЗҮ-ийг боловсруулах том ажлыг эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт стратегийн томоохон орд газруудаа эргэлтэд оруулах, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, байгаль орчинд ээлтэй төслийг дэмжих асуудлууд тусгагдсан бөгөөд энэ төсөл хэрэгжсэнээр олон жил яригдаж, шийдлээ хүлээж буй агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн ач холбогдолтойг онцолсон. Цаашлаад нийтийн тээврийн хэрэгслийг байгалийн хийгээр хангах боломжтойгоос гадна ажлын байр нэмэгдэж, гадны түнш, хөрөнгө оруулагчидтай бизнесийн шинэ харилцаа үүснэ гэдгийг илтгэлдээ дурдсан юм. Түүнчлэн мөнгөний тодорхой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах хүрээнд ажлаа эрчимжүүлж байгаа аж.
“Эрдэнэс Монгол” ХХК Багануур зэрэг ордод түшиглэн кластер байдлаар нүүрс боловсруулах, цахилгаан станц барих, хийн болон синтетик түлш гаргах, нэмүү өртөг шингээх бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар судалж байгаа бөгөөд энэ чиглэлд хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломж нээлттэйг илэрхийллээ.
Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан-Ки Мүүн уулзалтыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Монгол Улс бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудалд анхаарлаа хандуулан, Азийн түншүүдтэй харилцаагаа бэхжүүлж буйг тэмдэглэх нь зүйтэй. Монгол, Хятад, Солонгос, Япон зэрэг Азийн бусад орны хамтын ажиллагаа илүү өндөр түвшинд хүрч байна. Байгалийн нөөцийн боловсруулалт, цахилгаан, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтцийн салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжиж байгаа нь эдгээр улсад үр өгөөжөө өгч, Азийн эдийн засагт эерэг түлхэц үзүүлэв. Түүнчлэн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор нь оролцогч орнуудын хоорондын түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж, улмаар Монгол Улсын эдийн засгийг эрчимжүүлж, бүс нутгийн нийтлэг хөгжлийг ахиулахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэлээ.
Азийн төлөөх Улаанбаатарын бага хуралд мөн Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар оролцож үг хэлэв. Мөн НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, илтгэл тавилаа.
1.jpg)


Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
