“Нарны хаан хүүхдүүд” дуугаа эх хэлээрээ дуулж, олон орны зочдод “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж явсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа юм. Түүний дуулсан энэхүү дуу НҮБ-аас зарласан уралдаанд “Азийн шилдэг дуу”-аар шалгарч, дуучин бүсгүй маань Нью-Йорк хотноо 2002 оны тавдугаар сард “Дэлхий ертөнцийг хүүхдүүдтэйгээ хамт хөгжүүлье” уриан дор болсон концертод “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулж, Монголоос анх удаа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучнаар тодорч байжээ. Шүлгийг нь Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар бичиж, аяыг нь Л.Балхжав зохиосон энэ дуу НҮБ-ын байранд хоёр өдрийн туршид эгшиглэсэн түүхтэй юм байна. Монголын төдийгүй дэлхийн хэмжээний лидерүүдэд “Хүүхдийн төлөө “За” гэж хэлье” хэмээн уриалж, “Ариун сэтгэл сан”-г үүсгэн байгуулсан дуучин Т.Ариунаа энэ удаад хүүхэд залуус төдийгүй бүх хүнд “Тэнгэрлэг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн бай” гэсэн уриалгыг фэйсбүүк хуудсаараа дамжуулан дэвшүүллээ. Олон нийтийг сайн сайханд уриалсан энэхүү уриалгад нь нийгэмд байр сууриа идэвхтэй илэрхийлдэг салбар бүрийн залуус нэгдэж, өөрсдийнхөө үзэл бодлыг сошиал ертөнцөд илэрхийлж байна.
Урлаг соёлынхноос дуучин Наки, жүжигчин Б.Цэцэг нар дуучин Т.Ариунаагийн уриалгад нэгджээ. Жүжигчин Б.Цэцэг “Нэгдүгээр хорооллын хүүхдүүд бид Т.Ариунаа эгчийн гэрийн цонхны доор олноороо багшралдаж зогсдог байсан нь санаанаас гардаггүй юм. Яагаад гэвэл, тэр үед түүний бүх зүйл нийгэмд хит болдог байсан. Шинэ дуугаараа олон нийтийг байлдан дагуулдаг нь Т.Ариунаа, стиль имижээрээ дуулиан тарьдаг нь мөн л дуучин Т.Ариунаа байсан. Ер нь урлагийг Т.Ариунаа эгчээр тодорхойлдог байсан үе бий. Тэгэхэд бидний үеийнхэн Т.Ариунаа эгчийг дэмжиж, ойроос харахыг хүсдэг байсан. Т.Ариунаа эгч хоёр хаалгатай, улаан өнгийн машин унаад нэгдүгээр хороолол дахь гэрийнхээ гадаа ирдэг байлаа. Хүүхдүүд бид “Пөөх, Т.Ариунаа эгч ирлээ” гэж тэрүүхэндээ шуугилдан машиныг нь очиж үзэж, цонхных нь доор цугларцгаадаг байсан. Дуучин Т.Ариунаа шударга, хөдөлмөрч, дайчин, ямагт шинийг сэтгэж бусдад үлгэрлэдэг чанараараа яах аргагүй залуус бидний role model болсон уран бүтээлч” гэж ярилаа. Дуучин Накигийн хувьд “Дуучин Т.Ариунаагийн дуунуудыг хүүхэд байхаасаа л сонсож, дагаж дуулсаар ирсэн. “Нарны хаан хүүхдүүд” дуугаа дуулахад нь хүүхдийн найрал дууны хэсэгт би дуулж байлаа. Т.Ариунаа эгч их гоё бэлэг, CD, плакатаа бэлэглэж бид бөөн баяр хөөр болцгоож байсан. Дараа нь стадионд тоглолтоо хийх үеэр нь бид бас дуулж байв” хэмээн дурсамжаасаа хуваалцав.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа 2009 онд “Гайхамшигт үдэш” тоглолтоо хийснээс хойш яг арван жилийн дараа буюу ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд “Тэнгэр шиг бай” тоглолтоо хийх юм байна.
Д.Энх

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
