Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаабаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар үр дүнг үнэлж дүгнэх, тогтолцоог боловсронгуй болгоно гэж заасан байдаг. Уг заалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журмыг батлуулан, сургууль цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын чанар, хүмүүжил төлөвшил, сургалтын орчин гэсэн үндсэн үзүүлэлтээр шалгаруулдаг юм.
Нийслэлийн хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 675 цэцэрлэгт 120 мянга гаруй хүүхэд, Ерөнхий боловсролын 255 сургуульд 290 гаруй мянган сурагч, нийт 800 орчим боловсролын байгууллагад 420 мянган хүүхэд сурч хүмүүжин, 30 мянга гаруй багш, ажилтан алба хаагчид ажиллаж хөдөлмөрлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ жил бид улсын нийслэл Улаанбаатар хотынхоо тэгш ойг олон сайхан бүтээлч ажлаар угтаж байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт хэд хэдэн дэд хөтөлбөр тусгагдан боловсруулагдаж ажил хэрэг болж яваа. 2017 оноос хойш нийтдээ 30 гаруй дэд хөтөлбөр хэрэгжиж байгаагийн хамгийн их ахицтай, үр дүнтэй хэрэгжиж байгаа нь “Боловсрол дэд хөтөлбөр-2020” юм. Энэ нь та бүхний хичээл, зүтгэл, ур чадварын үр дүн гэдгийг онцлон хэлмээр байна. Монгол улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшил та бүхний өдөр тутам харьцаж буй хүүхэд багачуудын хувь заяанаас шалтгаалах учиртай. Нийслэлийн хэмжээнд бусдыгаа манлайлан ажил үйлсээрээ тэргүүлсэн та бүхэндээ баяр хүргэж, амжилт хүсье” гэсэн юм.

Ийнхүү түмний үр хүүхдийн төлөө нэгэн сэтгэлээр ажиллаж хөдөлмөрлөж яваа сургууль, цэцэрлэгийн шилдэг багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан алба хаагчид индексийн урамшууллын батламжаа гардан авлаа.
Нийслэлийн шилдэг цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг 122-р цэцэрлэг
- Баянгол дүүрэг 94-р цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг 118-р цэцэрлэг
- Чингэлтэй 19-р цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг 82-р цэцэрлэг
- Чингэлтэй дүүрэг 224-р цэцэрлэг
- Багануур дүүрэг 142-р цэцэрлэг
- Баянгол дүүрэг 141-р цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг 159-р цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг 69-р цэцэрлэг
- Налайх дүүрэг 123-р цэцэрлэг
- Хан-Уул дүүрэг 46-р цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг 170-р цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг “Бидний үрс” цэцэрлэг
- Сүхбаатар дүүрэг 16-р цэцэрлэг
- Баянгол дүүрэг 93-р цэцэрлэг
- Хан-Уул дүүрэг 72-р цэцэрлэг
- Хан-Уул дүүрэг 73-р цэцэрлэг
- Сонгинохайрхан дүүрэг 106-р цэцэрлэг
- Баянзүрх дүүрэг 32-р цэцэрлэг
Нийслэлийн шилдэг сургууль
- Баянгол дүүрэг 38-р сургууль
- Чингэлтэй дүүрэг 17-р сургууль
- Налайх дүүрэг 109-р сургууль
- Сүхбаатар дүүрэг 6-р сургууль
- Багануур дүүрэг “Гүн галуутай” цогцолбор
- Сүхбаатар дүүрэг ЛӨЗБАС
- Баянзүрх дүүрэг 55-р сургууль
- Сонгинохайрхан дүүрэг 62-р сургууль
- Чингэлтэй дүүрэг 72-р сургууль
- Баянзүрх дүүрэг 120-р сургууль
- Баянзүрх дүүрэг 92-р сургууль
- Налайх дүүрэг “Эрдмийн оргил” цогцолбор
- Сүхбаатар дүүрэг МУБИС-ийн ЕБС
- Сонгинохайрхан дүүрэг 134-р сургууль
- Хан-Уул дүүрэг 115-р сургууль
- Баянгол дүүрэг “Эрдмийн ундраа” цогцолбор
- Хан-Уул дүүрэг 60-р сургууль
- Баянзүрх дүүрэг “Амгалан” цогцолбор
- Сүхбаатар дүүрэг 25-р сургууль
- Хан-Уул дүүрэг 130-р сургууль
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
