Балжинням, Дашням давхацсан өдөр

2019 оны 10-р сарын 30 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana

-Аргын тооллын 10 дугаар сарын 30. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 3, цагаан хулгана, гар од-16 од, суудал ус, мэнгэ 4 ногоон, идэрийн барилдлагатай өдөр. Балжинням, дашнямтай .
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:32-17:38.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулбал эд, мал баялаг төгөлдөр баясгалан болох сайн. Гэвч морь, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Луу, бич, хулгана, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
-Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх