“Хөдөөгийн хөгжил ба хүнсний аюулгүй байдал” сэдэвт олон улсын форум Филиппин улсын нийслэл Манила хотноо өнөөдөр /2019.10.28/ эхэллээ. Азийн Хөгжлийн банкнаас НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн банк, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг, Олон Улсын хүнс судлалын институт, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа тус форумд Ази тивийн 30 гаруй орны төлөөлөгчид, Монгол Улсаас ХХААХҮ-ийн сайд Ж.Сауле оролцож байна. Форумыг нээж Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Такехико Накао хэлсэн үгэндээ хөгжиж байгаа орнуудад цаг уурын өөрчлөлтөд дасан зохицсон, тогтвортой хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь чухал бөгөөд тус банкнаас энэ чиглэлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно гэдгийг онцлов.
Форумын үеэр Азийн хөгжиж байгаа орнуудын хүнс, хөдөө аж ахуй салбар, хөдөө орон нутгийн хөгжилд тулгамдаж байгаа асуудлууд, тухайлбал дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, ургац алдалт, хүн амын хүнсний хомсдол, шим тэжээлийн дутагдал, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, хот хөдөөгийн хөгжлийн ялгаа зэрэг сорилт бэрхшээлүүд, эрсдэл, тэдгээрийг даван туулах арга зам, нөхцөл боломжуудын талаар хэлэлцэж байна.
“Тогтвортой хөгжлийн зорилт–2030”-д дэвшүүлсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд улс орнууд болон олон улс, бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хөдөө аж ахуйн салбарт дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын идэвхтэй оролцоо чухал ач холбогдолтой гэдгийг форумын үеэр төлөөлөгчид тэмдэглэж байна.
Хүнсний хомсдолыг арилгах, шим тэжээлийн дутагдал, далд өлсгөлөнтэй тэмцэхэд улс орнууд хөдөө аж ахуйн салбарыг төрөлжүүлж хөгжүүлэх, хүнсний шим тэжээллэг чанарыг дээшлүүлэх, хэрэглэгчийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх шаардлагатай байгаа тухай, мөн хувийн хэвшлийг идэвхжүүлэх замаар бүс нутгийн орнуудын хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөдөө орон нутагт дэд бүтцийг сайжруулах, орон нутгийн эдийн засгийг тусад нь онцгойлж авч үзэх, мал аж ахуй, газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар асуудал хөндөж байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
