Сармис эрүүл мэндэд ашигтай хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад зүй ёсоор багтана. Хүний биеийн дархлаанд гойд сайн, эрүүл мэндэд маш тустай ургамал болох сармисны анагаах шидийн тухай цөөхөн хэдэн зөвлөгөөг хүргэе.
v Сармисыг хэдхэн хором зажлахад л амны хөндийн нян устаж, цэвэршдэг.
v Хамар битүүрч, шархиран шингэн зүйл гоожоод байвал сайтар шүүсэн сармисны шүүс дусааж гавар түрхдэг.
v Хоолой өвдөж улайсан үед сармисны шүүсийг давстай устай хольж хандлаад хоолойгоо зайлна.
v Цусны даралт ихсэх, судас хатуурсан үед өдөр бүр гурван хумс сармис идвэл илааршдаг. Сармис нь судас өөхжин хатуурахаас сэргийлдэг байна.
v Цагаан мах эргэвэл дөрвөн хумс сармис нухаж бяцлаад цайны халбаганы дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний цуутай хольж халаагаад хөрсний дараа өвчтэй газраа тавихад зовиур арилна.
v Чихнээс булаг гоожвол цагаан лууван, сармисны шингэрүүлсэн шүүсийг холиод маш сайн шүүж өдөрт гурван удаа дусаана.
v Идээтэй шарханд сармис тавьж боохоос гадна шүүсээр нь шавшвал түргэн эдгэрдэг.
v Хатиг, идээ татах шинжтэй шархан дээр гавар, сармис, сонгино гурвыг нийлүүлж нухаад тавьж боовол амархан эдгэрнэ.
v Ууц нуруугаар өвдөхөд дөрвөн хумс сармисыг жижиглэж даавуунд боон няцалж шүүсэнд нь норсон уг даавуугаар унтахын өмнө нуруу, ууцаа арчиж, үрнэ. 10 хоног ингэж үрэхэд өвчин арилдаг.
v Балчир хүүхдийн энгэрээс хэд хэдэн хумс сармис зүүж ханиаднаас урьдчилан сэргийлж, хамгаалдаг.
v Ханиад хүрвэл бүтэн том сармис, нэг бөөрөнхий сонгиныг литр сүүнд хийж зөөлөртөл нь буцалгаад зөгийн балаар амталж цаг тутамд нэг халбагыг уудаг.
v Ханиад хүрч хамар шархирахад цэвэрлэсэн нэг хумс сармисыг зажлалгүй буйлан дээрээ хэсэг хугацаагаар байлгана.
v Гуурсан хоолойн хурц, архаг үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үед хоёр грамм сармисны шүүсийг 100 мл буцалсан халуун усанд хийгээд дээрээс нь 0.5 гр сода хийж уураар нь утдаг.
v Багтраа өвчний үед хоёр хумс сармисыг бяцалж цайны халбаганы гуравны нэгээр цуу, бага зэрэг зөгийн балтай холиод өглөө бүр өлөн элгэн дээрээ уудаг.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
