Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн шинэчилсэн системийг турших төслийг Өвөрхангай аймгийн Баянгол, Гучин-Ус, Бат- Өлзий, Уянга сумын 23 багийн 356 малчин өрх, 190 мянган толгой мал, махны 3 үйлдвэрийг түшиглэн аймаг сумдын төрийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагыг хамруулан хэрэгжүүлнэ. ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ-тай хамтран, Дэлхийн худалдааны байгууллагын Хөгжлийн сангийн санхүүжилтээр техник туслалцааны төслийг 2019 оны 5 сараас эхлэн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.
Малыг ялган тэмдэглэх, бүртгэх мэдээллийн системийг сайжруулах загвар төслийг хэрэгжүүлснээр Малын чанар, үүлдэрлэг байдлыг сайжруулах, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, гарал үүслийг тодорхойлох, малын эрүүл мэнд, малын хулгайтай тэмцэх ач холбогдолтой юм.
Энэхүү арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле, Малын генетик, нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Винод Ахужа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт–Малын эрүүл мэнд” төслийн мэргэжилтэн С.Дивангар, орон нутгийн малын эмч, мал зүйч нар оролцож байна.
ХХААХҮ-ийн Дэд сайд, төслийн удирдах хорооны дарга Ж.Сауле “Малыг бүртгэлжүүлэх асуудал мэдээллийн сан, сүлжээ бий болгох ажил манай орны хувьд шинэ ажил биш юм. Гагцхүү салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад мал бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, шинэчлэн хөгжүүлэх, олон улсын жишигт нийцсэн үндэсний мэдээллийн систем, тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Иймээс Монгол улсын бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн онцлогт тохирсон бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэх, мал, малын гаралтай бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүртгэлийн системээр хянах, баталгаажуулах тогтолцоонд шилжих зорилтыг Хүнс, хөдөө аж, хөнгөн үйлдвэрийн яам өмнөө тавьсан. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс баруун аймгуудыг ч бүртгэлд хамруулах асуудлыг үүрэг болгож байна. Энэ ч бас тулгамдаж байгаа асуудлын нэг юм. Мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг малчны хотноос хэрэглэгчийн ширээнд очих хүртэлх бүх мэдээллийг бүртгэлээр дамжуулан авдаг, хянадаг, мэдээлдэг болохыг зорьж, бодлого, үйл ажиллагааг энэ чиглэлд хандуулж байна. Энэхүү туршилтын төслийг хэрэгжүүлснээр бид өмнөө тавьсан зорилтоо хэрхэн зөв хэрэгжүүлэх вэ? гэдгийг тодорхойлж, зөв эхлэлийг тавьж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах боломж бүрдэнэ гэж итгэж байна. Төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого, стратегийн зорилтод хүргэхэд бидний хамтын ажиллагаа чухал” гэдгийг тэрээр онцлов.
Төслийн албан ёсны нээлтийн үеэр “Мал сүргийг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх чиглэлээр төрөөс баримтлах бодлого чиглэл”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийг сайжруулах төслийн танилцуулга”, “Швейцарийн хөгжлийн агентлагаас Өвөрхангай аймагт хэрэгжүүлж буй төслийн танилцуулга”, “Малыг ялган тэмдэглэх, бүртгэх системийн өнөөгийн байдал” сэдэвт илтгэл тавьж, “Малыг ялган тэмдэглэж бусад улсын танилцуулга” видеог малын эмч, мал зүйчид,цагдаагийн байгууллагын оролцогчдод мэдээлж танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Төслийн удирдлагууд Өвөрхангай аймгийн “Дээжийн өргөө” ХХК, “Өв-Эко мийт” ХХК, “Дэлхийн хүнс” ХХК-ны үйл ажиллагаатай танилцах юм.

Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
