Сарын цээр, модон хохимой өдөр

2019 оны 11-р сарын 06 өдөр, 07 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil

-Аргын тооллын 11 дүгээр сарын 6. Лхагва (Буд) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 9, улаагчин хонь, чөдөр-23 од, суудал огторгуй, мэнгэ 6 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Сарын цээр, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:43-17:27.​
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул сарын цээр, модон хохимой өдөр цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, гахай, хонь, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Үйл бүхнийг хоригловол тус ихтэй, аливаа үйл үйлдвэл үр нь муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.

Зурхайч лам Д.Цогтбаатар 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх