Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай хамтран “Нийслэлийн соёл, урлагийн байгууллагуудын жилийн ажлын тайлант өдөрлөг”-ийг дүүрэг тус бүрт зохион байгуулах бөгөөд Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей зэрэг байгууллагууд 2019 оны 11 дүгээр сарын 08-нд Нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 2019 оны 11 дүгээр сарын 11-нд төв номын сангийн байранд, Нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй дүүргийн Соёлын орднууд 11 дүгээр сарын 12-21-ны өдрүүдэд соёлын ордондоо тус тус зохион байгуулна.
Өдөрлөгийн талаарх мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэх зорилгоор өнөөдөр 11:00 цагаас хэвлэлийн хурлыг зохион байгулсан бөгөөд тус өдөрлөгийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагууд 2019 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудаа тайлагнасан үзэсгэлэн гаргаж, урлагийн тоглолтоо зохион байгуулахын зэрэгцээ Нийслэлийн Улаанбаатар чуулгын хамт олон Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойд зориулан бүтээсэн “Их хотын аялгуу” хүндэтгэлийн тоглолтоо тоглох, Улаанбаатар хотын музейн хамт олон ойд зориулан шинээр бүтээсэн “Эрт-эдүгээ-ирээдүйн Улаанбаатар” үзэсгэлэнгээ гаргах, Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн хамт олон номын үзэсгэлэн, худалдаа, хандив зэргийг зохион байгуулах юм.
Нийслэлийн Соёл, урлагийн байгууллагуудын есөн дүүрэгт зохион байгуулагдах тайлант өдөрлөгийн хуваарийг танилцуулья.
11 дүгээр сарын 08-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/
Нийслэлийн Улаанбаатар чуулга, Нийслэлийн Соёлын төв өргөө, Улаанбаатар хотын музей
11 дүгээр сарын 11-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн байранд/
Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, дүүргүүдийн салбар номын сангууд
11 дүгээр сарын 12-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Баянзүрх дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 13-нд 11:00-18:00 цагт /Улаанбаатар чуулгын байранд/
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 14-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 18-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Багануур дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 19-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Налайх дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 20-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Багахангай дүүргийн соёлын ордон
11 дүгээр сарын 21-нд 11:00-18:00 цагт /Дүүргийн соёлын ордны байранд/
Нийслэлийн Хан-Уул дүүргийн соёлын ордон
НИЙСЛЭЛИЙН СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
