Татварын багц хуулиуд шинэчлэгдэн батлагдаж 2020 оноос хэрэгжиж эхэлнэ. Хуулийн шинэчлэлийг олон нийтэд танилцуулах, шинэ хууль хэрэгжиж эхлэхэд татвар төлөгчдөд шаардлагатай мэдээллээр хангах зорилгоор “Татварын II шинэчлэл” аяныг Монголын татварын алба 2019.11.11- 12.15-ны хооронд өрнүүлэх гэж байна.
Аяны хүрээнд олон нийтэд шинэчлэгдэн батлагдсан татварын суурь гурван хууль болох Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, мөн 2015 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд орсон өөрчлөлтүүдийг сурталчилан таниулах, сургалт зөвлөгөө өгөх ажлыг орон даяар зохион байгуулна. Мөн энэ үеэр Татварын багц хуулиудыг дагалдан батлагдах татварын журмуудын төсөлд санал авах хэлэлцүүлгүүдийг бүх алба, хэлтсүүд зохион байгуулна.
Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд татварын төлөгчийн үүрэг хариуцлага хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар мэдээлэл хүссэн хүн бүрт Монголын татварын алба нээлттэй бөгөөд та бүхэн www.mta.mn мэдээллийн сайт, Монголын татварын алба фэйж хуудас, /MongolianTaxationPage/, Монголын Татварын Алба твиттер хуудас, Татварын лавлах 1800-1288 лавлах утсаар дамжуулан мэдээ мэдээлэл авах, холбогдох журмын төслийг боловсруулсан татварын байцаагчтай холбогдон мэдээлэл авах, санал хүсэлтээ гаргах боломжтой.
Мөн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, холбоодын хүсэлтээр журмын төсөлд санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах, татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах сургалт зөвлөгөөг өгч ажиллах боломжтой тул та бүхэн хүсэлтээ 1800-1288 дугаарт холбогдон гаргаарай.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
