– Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажиллана гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан –
Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, Дэлхийн тулааны спортын II дугаар их наадмын эмэгтэйчүүдийн +64 кг-ын аварга ОУХМ Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, дэд ахлагч Б.Сайнбуянтай ярилцлаа.
Сайн байна уу, танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийнхөө талаар танилцуулна уу?
Та бүхэнд ч бас энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Батаагийн Сайнбуян гэдэг. Би 1991 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн, айлын 3 дахь хүүхэд, дээрээ 2 ах, доороо 1 дүүтэй одоогоор Улаанбаатар хотод аав, ээжийн хамт амьдарч байна.
Та хэзээнээс самбо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?
Би бага наснаасаа л хөдөө эмээ, өвөө дээрээ мал маллаж өссөн. Хүүхэд байхдаа нилээн сахилгагүй, их эршүүд талдаа охин байсан. Миний бөхийн гараа 2004 онд Увс аймгаас Улаанбаатар хотод шилжиж ирсэний дараа 2006 онд авга ах Монгол Улсын заан Д.Бумбаяр ахыгаа даган Чоно клубын дасгалжуулагч Б.Батсүрэн багшид шавь орсоноор эхэлсэн.
Анх эхлэхдээ самбо бөхөөр хичээллэж, тэр жилдээ Баянзүрх дүүргийн өсвөрийн Жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцон алтан медаль хүртэж амжилтынхаа анхны гараагаа эхэлж байлаа.
Энэ хугацаанд нэлээдгүй томоохон амжилтуудыг үзүүлжээ. Энэ жил Дэлхийн тулааны спортын II наадмаас алтан медаль авсан байна?
Миний хувьд Жүдо, Самбо бөхөөр хичээллээд 13 жил болж байна. Энэ хугацаанд Улсын аваргаас эхлээд Ази, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (+64, +68, -72, -78, -80 кг)-ын жинд тус тус барилдаж байсан.
Тухайлбал 2008-2019 оны өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгө, хүрэл медаль, 2014 онд ОХУ-ын Москва хотод самбо бөхийн Дэлхийн супер цомын тэмцээний +68 кг-д хүрэл, 2018 онд Румын улсын нийслэл Бухарест хотод зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн ДАШТ-ний “-80 кг”-д зодоглож хүрэл медаль, энэ жил буюу 2019 онд БНСУ-ын Чунжү хотод болсон дэлхийн тулааны спортын II наадамд оролцож, +64 кг-д барилдан алтан медалийг тус тус хүртсэн амжилтуудыг үзүүлээд байна.
Энэ бүх амжилтын ард миний ажиллаж буй Дотоодын цэргийн байгууллага, гэр бүл, хамт олон, дасгалжуулагч багш нарын маань дэмжлэг байдаг юм шүү. Тиймээс тусалж, дэмждэг бүхэндээ үргэлж талархаж явдагаа хэлмээр байна.
Та өөрийн ажиллаж байгаа байгууллага, ажил мэргэжлийн онцлогийн талаар сонирхуулахгүй юу?
Манай Дотоодын цэргийн 05 дугаар анги нь анх 1922 онд Жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар байгуулагдаж, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл олон жилийн баялаг түүхийг туулан, бахдам амжилт, гавьяаг байгуулж, 1932 онд Сүхбаатарын одон, 1957 онд Цэргийн гавьяаны улаан тугийн одон, 1972 онд Байлдааны гавьяаны одонгоор тус тус шагнагдаж байсан түүхтэй юм билээ. Тийм ч болохоор Хилийн ба Дотоодын цэргийн ууган байгууллага, Монгол улсын цэргийн анги байгууллагуудын дундаас төрийн гурван одонтой ганц байгууллага гэж явдаг.
Суу алдараа мөнхөлсөн, агуу түүхтэй энэ байгууллагад ажиллаж байгаадаа маш их бахархадаг.
Тус 05 дугаар анги нь үндсэн чиг үүргийнхээ хувьд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг бусад цэргийн байгууллагуудаас ялгаатай тал нь хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд үндэсний аюулгүй байдал, Улсын онц чухал обьектын аюулгүй байдлыг сахин хамгаалах гээд нийгэм, эдийн засгийн онцгой ач холбогдол бүхий обьектуудыг хамгаалж, ард иргэдийнхээ амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангаж байдгаараа онцлогтой.
Бид чиг үүргийнхээ дагуу өөрт оногдсон ажлаа нэр төртэй гүйцэтгэх, нэг хором ч сэрэмж алдалгүй улсын онц чухал обьектуудыг гадны болон дотоод халдлагаас сэргийлж, хамгаалан ажилладаг.
Цэргийн хүн тэр тусмаа эмэгтэй хүн олон залуустай мөр зэрэгцэн ажиллахад бэрхшээлтэй зүйл олон тохиолддог уу?
Мэдээж бэрхшээлтэй зүйл байлгүй л яахав. Гэхдээ Цэргийн хүн байна гэдэг цаанаа л урам зориг, урагшлах эрч хүчийг бий болгодог онцлогтой алба.
Өглөө болгон жагсаалдаа зогсож улс, эх орныхоо дотоод аюулгүй байдал, амар амгалангийн манаанд үүрэг аваад ажилдаа гарна гэдэг эмэгтэй хүний хувьд тэр бүр олдохгүй завшаан гэж боддог. Албаараа бахархаж, ажилдаа дурладаг болохоор тэр бүр зовлон, шалтгаан тоочоод байхыг хүсдэггүй ээ.



Д. Хүдэрбулга заан цолныхоо хүндэтгэлд түрүүллээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Элчин сайд нарт Итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Аюулт үзэгдэл, ослын 143 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 517 тээврийн хэрэгслийн татварыг нөхөн төлүүллээ
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Он гарсаар 1214 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 1568 хүний амь насыг авран хамгаалав
“Алдарт эх-2026” спортын VIII наадам болно
“Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн цахим бүртгэл тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Багануур” ХК-ийн хамт олонд талархал илэрхийллээ
Өнөөдөр хөх бар өдөр
Хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
Төв аймаг “Хүнсний хувьсгал”-ын дүнд гол нэр төрлийн хүнсний 19 бүтээгдэхүүний 14-ийг үйлдвэрлэдэг болжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
УИХ-ын дарга С.Бямбацогт Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагааны талаар мэдээлэл сонслоо
Ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагатай уулзаж, санал солилцлоо
Өнөөдөр хар хулгана өдөр
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн гори
УИХ-ын гишүүн Т.Аубакир Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар улиран томилогдлоо
Б.Орхонбаяр арслан нутгийнхаа аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан

Дүүдээ баяр хүргэе.