Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс орон даяар мөрдөж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны төв зөвлөл болон Нийслэлийн төрийн албаны салбар зөвлөл Төрийн албаны шалгалтыг зохион байгуулж байна. Улсын хэмжээнд төрийн албаны ерөнхий шалгалтанд 8891 иргэн оролцохоор бүртгүүлсний 7616 иргэн шалгалтанд орсон байна. Үүнээс 1588 иргэн эхний шалгалтанд тэнцсэн байна. Харин өнөөдөр Монгол хэл, бичгийн шалгалтыг зохион байгуулж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Шалгалтанд орж байгаа иргэдийн тооноос харахад иргэд залуучууд маань төрийн албанд орж ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна. Иргэдийн зүгээс анхаарах зүйл их байна. Ерөнхий суурь мэдлэгээ баталгаажуулах үүднээс шалгалт өгч байгаа учраас түүхээсээ эхлээд монгол хэл бичгээ сайн мэддэг байх хэрэгтэй. Өнөөдөр Монгол хэл бичгийн шалгалт явж байна. 180 гаруй иргэдээс 160 хүн тэнцэх жишээний сайн өгч байна” гэлээ.
Монгол хэл, бичгийн шалгалтанд 20 ба түүнээс дээш оноо авч дараагийн шалгалтанд орох эрхтэй болно. Төрийн албаны шалгалтанд тэнцсэн иргэд гурван жилийн хугацаатай нөөцөд бүртгэгдэх аж. Ингээд шалгалтанд оролцсон иргэдийн сэтгэгдлийг хүргэе.

Баянзүрх дүүргийн иргэн н.Хонгорзул “Ерөнхий шалгалтаа давчуул Монгол хэл бичгийн шалгалт амархан байлаа. Шалгалтын зохион байгуулалт сайн байна. Гол нь төрийн албаны зөвлөлийн номноос ирж байгаа нь их дэм боллоо. Миний хувьд 3 сар бэлтгэсэн” гэлээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэн н.Галжидмаа “Монгол хэл бичгийн шалгалт тэр чигээрээ номноос ирж байна. Ерөнхий шалгалтын хувьд холимог ирсэн. Тэнцээд гараад ирлээ. Та бүхэндээ баярлалаа” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
