БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Хүүхэд оролцооны театрууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлиг, Засгийн газрын 2019 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих” жилийн хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжихэд хүүхдийн уран бүтээл, хүүхдийн театрын үүрэг, ач холбогдолыг таниулах, Хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Театр – хүүхэд – боловсрол” зөвлөгөөнийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Зөвлөгөөнд төв, орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын удирдах ажилтнууд, аймаг, нийслэлийн БСУГ-ын холбогдох албан мэргэжилтнүүд, хүүхдийн уран бүтээл туурвигчид, хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын 150 хүний төлөөлөл оролцох юм
Мөн зөвлөгөөний үйл ажиллагааг дэмжиж Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчны яамны харъяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулагчаар оролцож байгаа бөгөөд уг арга хэмжээний үеэр хүүхэд оролцооны театруудын урлагийн тоглолтууд 2019 оны 11 – р сарын 28-30 ний өдрүүдэд Улсын Хүүхэлдэйн театрын байранд тоглогдох юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
