Татварын шинэчлэгдсэн багц хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газрын Татвар төлөгчтэй харилцах газрын татварын улсын байцаагч Ц.Ундармаагаас ААН-ийн болон хувь хүнд үүсэж буй таатай нөхцөлийн талаар тодрууллаа.
-Хувь хүний орлогын албан татварын хуульд хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахад иргэдэд ээлтэй өөрчлөлтүүдийг дурдахгүй юу?
– 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх “Хувь хүний орлогын албан татварын тухай хууль”-ийн 22, 23 дугаар зүйлд зааснаар 9 төрлийн орлогын чөлөөлөлт, 10 төрлийн албан татварын хөнгөлөлт эдлэхээр хуульчлагдсан.
Үүнээс хөнгөлөлтийн хувьд амьдран суух зориулалтаар байр, орон сууц анх удаа худалдан авсан, барьсан иргэд 6,0 сая хүртэлх төгрөгийн албан татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болж нэмэгдсэн. Одоогийн хэрэгжиж буй хуулиар бол 30,0 хүртэлх сая төгрөгийн орлогыг чөлөөлөх буюу 3,0 хүртэлх сая төгрөгийн албан татварыг буцаан авахаар байгаа.
Мөн төрсөн, дагавар, үрчилж авсан, хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын төлбөр төлсөн иргэд албан татварын хөнгөлөлтөд хамрагдахаар болж өөрчлөгдсөн. Одоогийн хуулиар бол төрсөн болон үрчилсэн гэж заасан байдаг.
Үүнээс гадна аймаг, сумын төв нь Улаанбаатар хотоос 500 болон 1000 км-ээс хол алслагдсан орон нутагт үйл ажиллагаа явуулдаг татвар төлөгчийн хувьд 50%, 90%- ийн орлогын албан татварыг хөнгөлнө гэх мэт олон заалтууд байна.
-Зарим иргэд эдгээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг эдлэхийн тулд хэт их бичиг баримт хөөцөлддөг гэж ойлгодог шүү дээ. Ер нь хэд орчим бичиг баримт цуглуулах вэ?
– Шинэчлэгдэн батлагдаж буй хуулийг дагалдан “Хувь хүний орлогыг чөлөөлөх, албан татвараас хөнгөлөх журам” батлагдахаар бэлтгэгдэж төслийг танилцуулах хэлэлцүүлэг 11-р сарын 11-ээс 12-р сарын 15-ний хооронд явагдаж байна. Уг журамд бүрдүүлэх бичиг, баримтын жагсаалтыг оруулж тодорхой болгосон.
Төрийн мэдээлэл солилцооны “Хур” системийг 2017 оноос албадад байршуулан төрийн байгууллагаас авдаг шаардлагатай мэдээлэл, лавлагааг хэвлэн өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн. Жишээлбэл татвар төлөгчийн иргэний бүртгэл, үл хөдлөх хөрөнгө болон нийгмийн даатгалын лавлагаа гэх мэт мэдээллийг уг системээс хурууны хээ уншуулан авах боломжтой байгаа. Энэ нь татвар төлөгчдийн хувьд баримт бүрдүүлэлтийг хөнгөвчилсөн ажил болсон. Харин татвар төлөгчид өөрт нь байдаг зээлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, орлого нотлох нэмэлт материалууд нь гэх мэт бусад баримтыг татвар төлөгч өөрөө бүрдүүлэх шаардлагатай болдог. Тэгэхээр хэт их баримт бичиг бүрдүүлдэг гэдэг нь ташаа ойлголт юм.
-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд бичиг баримт бүрдүүлэхдээ хамгийн их анхаарах ёстой зүйл юу вэ?
– Орон сууцны худалдан авч хөнгөлөлтөд хамрагдахаар баримт бүрдүүлж байгаа иргэд эдгээр зүйлийг анхаарах ёстой. Үүнд хувь хүмүүс хоорондоо өөрийн амьдран суудаг орон сууцаа худалдахаас бусад захиалгаар бариулах болон орон сууц худалддаг хуулийн этгээдээс орон сууц худалдан авсан бол и-баримтыг шаардана. Иймээс цахим төлбөрийн баримтыг авсан байх шаардлагатай.
Мөн орлогоо нотлох гэж чухал асуудал бий. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авсан орлогоо хэрхэн бүрдүүлсэн талаарх нэмэлт материалаа бүрдүүлнэ гэсэн үг юм. Тиймээс хэрэв банкны зээлээр авсан бол зээлийн гэрээ, төлбөрийн баримтыг бүрдүүлнэ. Магадгүй тухайн иргэн хуримтлалаараа орон сууцаа авсан бол орлогоо хуримтлуулсан гэдгээ нотлох нэмэлт материал шаардлагатай.
-Оюутны сургалтын төлбөрийн хөнгөлөлт дээр орсон шинэ зохицуулалтыг тайлбарлахгүй юу?
– Шинэчлэгдсэн хуульд зааснаар төрсөн, дагавар, үрчилж авсан, хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж дэмжлэгт байгаа хүүхдийн их, дээд, мэргэжлийн боловсролын сургуулийн сургалтын төлбөр төлсөн бол албан татварын хөнгөлөлтөд хамрагдахаар болж өөрчлөгдсөн. Одоогийн хуулиар бол төрсөн болон үрчилсэн гэж заасан байдаг. Ингэснээр татвар төлөгчдийн хувьд хамрагдах боломж нэмэгдсэн.
Албан татварын хөнгөлөлтөд хамрагдахдаа сургалтын төлбөр төлсөн и-баримтыг хавсаргах тул сургуулиасаа авсан байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.
-ААН-үүдэд ээлтэй хэд хэдэн өөрчлөлт байгаа. Эдгээрээс дурдвал?
– Шинэчлэгдсэн хуульд татварын ачааллыг бууруулах, аж ахуйн нэгжийн хөгжлийг дэмжих заалтууд олон бий.Үүнд 1%-ийн татвар төлөх хуулийн заалтууд нэмэгдсэн.
Нэгдүгээрт, Татварын хялбаршуулсан горимыг ашиглан 50,0 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол нийт орлогын дүнгээс 1%-иар татвар төлж жилд 1 удаа тайлан тушаана.
Хоёрдугаарт, 300,0 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол тухайн үйл ажиллагаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хасаж татвар ногдуулах орлогоос төлөх татварын хувь хэмжээ 1% болсон ба жилд 2 удаа тайлан тушаах болсон.
Үүнээс гадна татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн заалтууд байна.
Аймаг, сумын төв нь Улаанбаатар хотоос 500 км алслагдсан бол 50 хувиар, 1000 км алслагдсан бол 90 хувиар албан татварын хөнгөлөлтөд хамрагдаж төлсөн татварыг буцаан олгох замаар эдлүүлэхээр болсон. Уг заалт нь ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул хийх, ашиглах, цөмийн энергийн чиглэлийн үйл ажиллагаа, согтууруулах ундаа үйлдвэрлэх, худалдах, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн импортлон, эсхүл дамжуулан худалдах, ярианы үйлчилгээ эрхлэх, эрчим хүчний эх үүсвэр, шугам сүлжээ барьж байгуулах, эрчим хүч үйлдвэрлэх, борлуулах, түгээх, иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхлэх, авто зам, замын байгууламж барих засварлах үйл ажиллагаа эрхэлдэг бол хамаарахгүй.
1,5 тэрбум хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн хувьд ногдуулсан албан татварыг 90% хөнгөлөх заалтыг дурдаж болно. Харин уг заалтад ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, бүх төрлийн шатахууныг импортлох, шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох борлуулах зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд нь хамрагдахгүй. Одоогийн хуулиар уг хөнгөлөлт харьцангуй цөөн салбарт хэрэгждэг.
Аж ахуйн нэгжийн албан татварын хөнгөлөлтийг хэсэгчлэн болон давхардуулан эдлүүлэхгүй.Хуульд заасан хугацаанд тайлангаа тушааж, татвараа төлсөн бол хуулийн заалтаас шалтгаалан тайлан хүргүүлэх эцсийн хугацаанаас хойш ажлын 30 өдөр болон, дараагийн татварын жилийн 2-р улиралд багтаан буцаан олгохоор болж өөрчлөгдсөн.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар

Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө -20 градус хүйтэн
АТГ: Тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой гомдол зонхилжээ
Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргажээ
ЦЕГ: Явган хүний гарцаар гарч явсан сурагчдыг мөргөж, гэмтээсэн гэх дуудлага, мэдээллийг шалгаж байна
Японд сүүлийн хоёр долоо хоногт их хэмжээний цас орсны улмаас 30 хүн нас баржээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр шарагчин тахиа өдөр
Улаанбаатарт өдөртөө -17 градус хүйтэн
Орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлье
Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 10-15-ны өдрүүдэд зохион байгуулна
О.Билгүүн: Хуульчид бид хүний амьдрал, хувь тавиланг шийддэг чухал мэргэжлийн эзэд
“Аялал жуулчлалын салбарын 7 хоног”-ийн нээлт боллоо
Гадаад улс руу аялах нэрийдлээр иргэдийг залилж буй хэрэг нэмэгдэж байна
Улсын хэмжээнд 11 аймаг 56 сумын нутгаар цагаан зудтай байна
УИХ-ын дарга Н.Учрал: Хүүхдийн эрх бол төр ямар бодлого хэрэгжүүлж байгааг хэмжих бодит шалгуур юм
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг долоон байршилд зохион байгуулж байна
Улаанбаатарт өдөртөө -8 градус хүйтэн
Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
ЭХЭМҮТ-д долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
