20 гаруй хоног сураггүй болсон хүүг PC тоглоомын газраас олжээ

2019 оны 11-р сарын 21 өдөр, 09 цаг 37 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
15742989065dd5e51a45abf

12 настай хүү гэртээ харилгүй 20 гаруй хоног алга болсон талаар мэдээлэл цацагдсан. 2019 оны аравдугаар сарын 28-ны өдөр ээжийнхээ ажлаас буюу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Нарт өргөө” хотхоны 65 дугаар байрны дөрөвдүгээр орцноос 13.00 цагт гарч явсан хүү ор сураггүй 20 гаруй хоног алга болсон.

Цагдаагийн байгууллага хүүг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн бөгөөд бөхийн өргөө орчимд байрлах PC тоглоомын төвд байхад нь цагдаагийн алба хаагчид олжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх