Нийт даатгуулагч, иргэд, даатгалын байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчид та бүхэндээ Монгол Улсад арилжааны даатгалын салбар үүсч хөгжсөний түүхт 85 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Жил бүрийн 11 дүгээр сарын 24-ний өдрийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 398 дугаар тогтоолоор “Даатгалын өдөр” болгон зарлаж, та бүхний олон жилийн хөдөлмөр бүтээлийг үнэлэх, ирээдүйн зорилтоо тодорхойлох тэмдэглэлт өдөр байхаар шийдвэрлэсэн билээ.
Тэртээ 1934 онд Монголын Улсын Засгийн газрын шийдвэр гарч Улсын аюулаас хамгаалах газрыг байгуулсныг зарлаж тус газрын үндсэн хөрөнгийг 500 мянган төгрөгөөр тогтоосноор монголын даатгалын байгууллага анх Улсын аюулаас хамгаалах газар нэртэй байгуулагдсан түүхтэй.
Манай улсын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэн 1990 онд Засгийн газрын шийдвэрээр Улсын даатгалын ерөнхий газрыг Сангийн яамны харъяалалаас гарган “Монгол даатгал” компани болгон өөрчлөн зохион байгуулснаар өмчийн олон хэлбэрт тулгуурласан арилжааны даатгал үүсч хөгжих эхлэл тавигдсан юм.
Тэр цагаас хойш олон улсын жишиг стандартын дагуу арилжааны даатгалын хууль эрх зүйн орчин бүрэлдэн тогтох үндэс суурь тавигдаж, манай улсын ард иргэд байгалийн аюулт гамшигт үзэгдэл тохиолдоход мал сүрэгт учирсан хохирлоо нөхөн төлүүлэх, бусдын буруутай үйлдлээс болж зам тээврийн ослын улмаас бий болсон эрүүл мэнд, эд хөрөнгийн хохирлоо барагдуулах даатгалын шинэчилсэн тогтолцоо бий болж, даатгагдсаны үндсэн дээр хөнгөлөлттэй орон сууцны зээлд хамрагдах боломж бүрдсэний сацуу төрийн болон хувийн хөрөнгө оруулалттай үндэсний давхар даатгалын компаниуд байгуулагдан, даатгалын нээлттэй хувьцаат компаниуд төрөн гарч, даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, хамрах хүрээ, ач холбогдол өсөн нэмэгдсээр байна.
Өдгөө даатгалын салбарт 18 даатгагч, 2500 гаруй даатгалын мэргэжлийн оролцогчид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд даатгалын салбарын нийт хөрөнгө 354.7 тэрбум төгрөгт хүрч, 180.9 тэрбум төгрөгийн хураамжийн орлого төвлөрүүлж дотоодын нийт бүтээгдэхүүний 0.56 хувийг бүрдүүлэн, нөөц сан 160.0 тэрбум төгрөгт хүрч, салбарын өсөлт инфляцийн өсөлтийг даван нэмэгдэж байгаа нь энэ салбарын улс орон, олон нийтийн эрсдэлээс хуваалцах, санхүү эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжих чадвар өдрөөс өдөрт сайжирч буйг харуулаад зогсохгүй улмаар цаашдын хөгжлийн асар их боломж байгааг илтгэж байна.
Даатгалын үйлчилгээний хүртээмж орчин үеийн техник технологид суурилан өргөжин тэлж, боловсронгуй, дэвшилтэт хяналт шалгалт, зохицуулалтын таатай орчин хангагдан салбарын хөгжил шинэ түвшинд гарч, түүний эдийн засагт гүйцэтгэх үүрэг улам нэмэгдэн, Монгол Улсын иргэн бүрийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, аж ахуй болзошгүй аюул эрсдэлээс хамгаалагдсан, итгэлтэй ирээдүй, тогтвортой санхүүгийн орчинг бүрдүүлэхийн өлзийтэй сайхан ерөөлийг энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан өргөн дэвшүүлье.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН
2019.11.24

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
