Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан нэр бүхий 27 оюутан Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртлээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэтгэлгийг гардуулан баяр хүргэж, сурлага, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөв. Мөн эх орныхоо төлөө хүн бүр, ялангуяа ирээдүйг авч явах залуус хичээн зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөхийг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн суралцагчид:
1. Б.Базарваань ШУТИС-Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн машин, тоног төхөөрөмж
2. Т.Болор-Эрдэнэ Отгонтэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй
3. Н.Булгантамир Отготэнгэр их сургууль-Хууль зүйн сургууль Эрх зүй
4. О.Ганбаяр АШУҮИС-Нүүр, ам судлалын сургууль Шүдний их эмч
5. Г. Ган-Эрдэнэ ДХИС-Эрх зүй, нийгмийн ухааны сургууль Эрх зүй
6. М.Данзанпэрэнлэй Санхүү, эдийн засгийн их сургууль Санхүү
7. Э.Дэлгэрмаа ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй
8. Н.Лхагвабаяр МУИС-Шинжлэх ухааны сургууль Сэтгүүл зүй
9. Г. Мандах МУИС-Бизнесийн сургууль Маркетинг
10. Т. Мөнгөнсаран Сэлэнгэ аймаг дахь МСҮТ Нарийн бичгийн дарга, албан хэргийн ажилтан
11. Ц.Мөнхцэцэг ХААИС-Агроэкологийн сургууль Ургамал хамгаалал, хорио цээр
12. Б.Мягмардорж ДХИС-Шинжлэн магадлахуйн институт Шүүх шинжилгээ-Эрх зүй
13. С.Мягмарсүрэн МУИС-Хууль зүйн сургууль Эрх зүй
14. Ч.Мягмарсүрэн Дорнод их сургууль Газрын тосны инженер
15. Б.Одончимэг Эм зүйн шинжлэх ухааны их сургууль Уламжлалт анагаах ухааны их эмч
16. Б.Отгонбат Этүгэн их сургууль-Эрүүл мэндийн сургууль Хүний их эмч
17. Б.Пагма ШУТИС-Эрчим хүчний сургууль Цахилгааны инженер
18. О.Сарангуа Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Банк
19. Н.Сувд СУИС-Дүрслэх, дизайн урлагийн сургууль Уран зураг
20. О.Сүххуяг Налайх дүүрэг дэх МСҮТ Хүнд машин, механизмын засварчин
21. Б.Улсболд МУИС-Хууль зүйн сургууль Олон улсын эрх зүй
22. А.Хишигтөгс МУИС-Шинжлэх ухааны сургууль Социологи
23. А.Цогжавхлан ҮБХИС-Аюулгүй байдлын сургууль Барилга, инженерийн байгууламж
24. С.Цэвээнжаргал Мандах их сургууль Нягтлан бодох бүртгэл-Аудит
25. Х.Шаравдорж АШУҮИС-Анагаах ухааны сургууль Хүний их эмч
26. Р. Энхзаяа СУИС-Соёлын сургууль Менежмент
27. У.Энхчимэг Сүхбаатар аймаг дахь МСҮТ Барилгын засал чимэглэл 
Дээрх суралцагчид:
– Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал бий болгон үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ санаачилга гаргасан
– Сайн санааны үндсэн дээр нийгмийн сайн сайхны тусын тулд бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гаргаж, үлгэр жишээ болох ажил санаачлан зохион байгуулсан, эерэг өөрчлөлтөөр бусдадаа үлгэр дууриал болсон
– Монгол хэл, соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулан өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлсэн
– Амжилттай суралцаж бусдад үлгэр дууриал болсон, улс орны хөгжилд эерэг үр нөлөө үзүүлэхүйц судалгаа, шинжилгээний бүтээл туурвисан, оновчтой үр дүнтэй бодлого төлөвлөгөө, зөв шийдэл, арга барил бүхий нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн төсөл, хөтөлбөр санаачлан бичиж хэрэгжүүлсэн
– “Монгол Улсын ирээдүйн хөгжил ба миний оролцоо” сэдэвт эссэ бичих гэсэн шалгуурыг 85-аас дээш хувиар хангасан байна. Суралцагчид Монгол Улсын Ерөнхий сайдын өргөмжлөл, нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ. Энэ жил 87 суралцагч материалаа ирүүлжээ хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
