Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллалаа. Дээрхи цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж.

Бор,луулагч Д.Цэцэгмаа “Манайх гэр бүлээрээ ажиллаж, үйлдвэрээс ирж байгаа сайжруулсан түлшээ хашаандаа буулгаж шигшин шуудайлж өдөртөө 10 тонныг савлан борлуулдаг. Сүүлийн үед нийлүүлэгдэж буй түлш бутрах нь харьцангүй гайгүй болсон нь хэмнэлтийг үүсгэж байна, шигшээд шуудайлж савлахад гарсан нунтаг хогоо эргээд “Таван толгой түлш” компани руу ачуулдаг, цэгийн үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжилдэг, түлш тасарсан тохиолдол байхгүй, харин иргэдийн хувьд картаа мартах, төвөгшөөх хандлага нэлээд ажиглагддаг” гэж нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Танай борлуулалтын цэг их нямбай, зохион байгуулалт сайтай, түгээлт жигдэрсэн сайн хэрэг. Иргэд сайжруулсан түлшээ картаар авч хэвшвэл олон давуу талтай. Тухайлбал, хяналтын картаа байнга идэвхитэй хэрэглэснээр бид нүүрсний хэрэглээг хянах боломжтой болно, хөдөө орон нутаг руу түлш ачигдах магадлал буурна, мөн хяналтын картаа тогтмол сайн хэрэглэсэн айл жилээс айл өрхүүдэд түлшний урамшуулал олгохөөр төлөвлөж байгаа. “Таван толгой түлш” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болохоор нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Та бүхэн гэр бүлээрээ ажлын байр бий болгож, дүүрэг хорооныхоо иргэдийг дулаан өвөлжүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаад танай гэр бүлд баяртай байна, ажлын амжилт хүсье” гэлээ.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
