Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байна

2019 оны 11-р сарын 29 өдөр, 16 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
osol

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 5 хүүхэд байна. 2019.11.18-21-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 966 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 739-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж бэртсэний 3 нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр -12
  • Мөргөлдөх хэлбэрээр -1 тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 14 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

2019.11.26-ны өдрийн 15:30 цагийн орчимд Баян-Өлгий аймаг  “Толбо нуурын эрэг” гэх газарт  асфалтан замд Ssangyong Musso Хумарбек жолоочтой автомашинтай онхолдож, жолооч 49 настай, эрэгтэй Х нас барсан

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 24.4 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21.8 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 66.6 хувиар тус тус буурсан байна.

Өнөөдөр зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан иргэдэд хүндэтгэл үзүүлэх урьдчилан сэргийлэх зорилго бүхий “ Хичээх өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Монгол Улсад зам тээврийн ослын улмаас сүүлийн 5 жилд буюу 2014-2018 оны хооронд нийтдээ 2.700 хүний амь насаа алдаж, 27.080 хүн хүндэвтэр, хүнд зэргийн гэмтэл бэртэл авч эрүүл мэндээрээ хохирсон байна.

Энэ арга хэмжээг нэг өдөр хичээгээд зогсохгүй цаашид өдөр бүр хичээснээр юугаар ч үнэлшгүй хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах боломжтой”

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх