ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, түүний хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хандан “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалгыг гарган ажиллаж байна. Тэгвэл Монголын Иргэний Нисэхийн ерөнхий газрын хамт олон энэхүү уриалгад нэгдэж байгууллага, хамт олноороо ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтанд хамрагдаж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээнд сайн дураараа хамрагдлаа.
Иргэний Нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн:
Иргэний Нисэхийн ерөнхий газар нь ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас гаргасан “Хар тамхигүй орчин , ажлын байр” уриалгыг дэмжиж байна. Бид хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэхээс татгалзах заалттай нэгж байгууллага. Нислэгийн аюулгүй ажиллагаа, хүний амь насыг хариуцан ажиллаж байдаг хүмүүсийн хувьд эрүүл, саруул байх нь хамгийн чухал. Тиймээс энэхүү уриалгыг дэмжиж ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай хамтран ажиллаж байна. ИНЕГ-ын нисгэгч болон зарим мэргэжлийн ажилчид хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисыг илрүүлэх “сорьц тавих” шинжилгээг амралтаа аваад ажилдаа орох, эрүүл мэндийн гэрчилгээг сунгуулахдаа өгдөг. Цаашид бид энэ төрлийн шинжилгээг жилдээ нэг удаа тогтмол авах ажлыг зохион байгуулна. Энэ нь хамт олон болон залуучуудын ирээдүйн төлөө хийж буй том ажил юм. Мөн залуучуудад хандаж хэлэхэд энэ төрлийн гэмт хэрэгт ойр дотныхоо хэн нэгнийг өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулаарай гэж уриалмаар байна.
Хар тамхитай тэмцэх газрын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Давааням:
Сүүлийн жилүүдэд манай улсад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх, тээвэрлэх, борлуулах, хадгалах төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчдын тоо жил бүр 30-35 хувиар тогтмол өссөн. Шалгагдсан хүний 88 хувийг 13-35 хүртэл насны хүүхэд, залуучууд эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэргийг бууруулах, далд хэрэглэгч нарыг илрүүлэх, хууль бус хэрэглээг хязгаарлах зорилгоор ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газаас хяналт, шалгалт, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг “Хар тамхигүй орчин, ажлын байр” уриалга юм.
Энэхүү уриалгад Монголросцветмет, Автотээврийн Үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар, Иргэний Нисэхийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Эрдэнэс тавантолгой хувьцаат компани зэрэг олон байгууллага, иргэд нэгдэж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэхгүй байх онцгой үүрэг, хариуцлага хүлээсэн маш олон ажил, мэргэжил байдаг. Үүний нэг болох Иргэний нисэхийн ерөнхий газрын хамт олон уриалгад нэгдэж ажилчидаа энэ төрлийн сургалт, шинжилгээнд хамруулж байгаад талархал илэрхийлье.
2019 оны эхний 11 сарын байдлаар мансууруулах эм болон сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 276 гэмт хэрэгт 415 хүн холбогдон шалгагдаж байна. Гэмт хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн 89 хувь нь 35 хүртэл насны хүүхэд, залуус бөгөөд нийгмийн бүхий л давхаргын иргэд холбогдсон байна. Цагдаагийн байгууллагаас Аж ахуйн нэгж, байгууллагууд албан хаагчдаа мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг нь улиралдаа нэг, хэрэгцээт орон тоон дээрээ сонгон шалгаруулалтаар судалж буй хүнийг мөн шалгадаг байхыг уриалж байгаа юм.. Энэ нь тухайн байгууллага тогтвортой үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлаа хангахад нь хэрэгтэй. Үүний цаад зорилго нь далд хэрэглэгчдийг эрт илрүүлэх, хэрэглээг нь хязгаарлахад чиглэж байгаа урьдчилан сэргийлэх маш том ажил гэж харж байгаа. Хэрэв таны ойр дотны хүнд тань сэжигтэй зүйл ажиглагдвал эмийн сангаас тест авч, энэ төрлийн бодис хэрэглэсэн эсэхийг шалгах боломжтой гэдгийг хэлмээр байна.
ИНЕГ-ын Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албы дарга Б.Пүрэвсүх:
Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албанд ажилладаг бидний гол үүрэг бол Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж байгаа нийт нислэгийн хөдөлгөөнийг газраас удирдаж, чиглүүлж, зохицуулах юм. Энэ албанд ажиллаж байгаа хүмүүс иргэний нисэхийн системд нисгэгч, нислэгийн удирдагч, онгоцны инженер гэсэн гурван төрлийн мэргэжлийн үнэмлэх зэрэглэл авдаг. Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас энэ төрлийн гурван мэргэжлийн хүмүүст хамгийн өндөр шаардлагыг тавьдаг. Монгол улсын агаарын хилээр өдөрт 300-400 орчим агаарын тээвэр нисч өнгөрч байна. Энэ онгоц дотор хичнээн иргэд байгаа билээ. Эдгээр иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг манай ажилчид хангадаг. Өнөөдөр энэ сургалтанд дээрх мэргэжлийн хүмүүс болон дэмжиж ажилладаг захиргааны алба хаагчид, арын албаныхан хамрагдаж байна. Сүүлд шинэчлэгдсэн дүрэмд манай байгууллага хар тамхи, мансууруулах бодисны шинжилгээг өгдөг болсон. Өөрөөр хэлбэл энд эрүүл мэндийн шаардлага хангаж, тэнцсэн хүмүүс ажилладаг гэж хэлж болно. Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба СЭМҮТ-тэй хамтран ажиллаж, 40 гаруй хүн энэ төрлийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд эерэг үзүүлэлт гараагүй байна.
Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх албыг мэргэшүүлэх, техник хэрэгслээр хангах, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон ажлыг хийж байна. Мөн урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй төрийн болон төрийн бус иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүчинд хар тамхитай холбоотой гэмт хэргийн илрүүлэлт өсөж байгаа хэмээн сургалтын үеэр албаныхан хэлж байлаа.












Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
