Олон улсын архивын зөвлөлийн Зүүн азийн бүсийн салбар зөвлөлийн Удирдах зөвлөлийн болон Нэгдсэн хуралдаан Япон улсын нийслэл Токио хотноо 2019 оны 11 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Манай орны архивын байгууллагын хувьд тус зөвлөлийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд энэхүү зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн байгууллага юм. Архивын ерөнхий газар нь тус зөвлөлөөс зохион байгуулдаг жил бүрийн хуралд тогтмол идэвхтэй оролцдог бөгөөд ээлжит хуралдааныг 1994, 2006, 2012 онд Монгол Улсад тус тус зохион байгуулж байсан билээ.
Удирдах зөвлөлийн энэ удаагийн ээлжит хуралд Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч, ОУАЗЗАБСЗ-ийн дарга Такео Като, БНСУ-ын Үндэсний архивын газрын дарга Соёон Лий, Монгол Улсын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, БНХАУ-ын Улсын архивын удирдах газрын дэд дарга Лиу Лишинг, Олон улсын архивын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Сейлис Антеа, ОУАЗЗАБСЗ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Сангмин Лий, тус зөвлөлийн тусгай зөвлөх, хүндэт гишүүн Саймон Чу, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Макао, Хонконгийн улсын архивын байгууллагын төлөөлөл тус тус оролцлоо.
Уг хурлаар зөвлөлийн үйл ажиллагаа, цахим хуудас, санхүүгийн тайлан, гишүүнээр элсэх хүсэлт, гишүүн улсын архивч нарыг сургаж, мэргэшүүлэх, 2019-2023 онд ажиллах Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн, дараагийн хурлыг зохион байгуулах улс орныг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэж, Нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн.
Нэгдсэн чуулганд Япон, Монгол, БНХАУ, БНСУ, Хонконг, Макао, Тайланд зэрэг 7 улсын 176 төлөөлөгчид оролцсон ба Монгол Улсаас Архивын ерөнхий газар, Батлан хамгаалахын төв архив, Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Архивын тасаг, “Эрдэнэт үйлдвэр” ХК, “Тэнгэр” дээд сургуулийн төлөөлөл тус тус оролцов.
Нэгдсэн чуулганаар Удирдах зөвлөлийн хурлаас гарсан саналыг хэлэлцэж, баталсан бөгөөд зөвлөлийн даргаар БНХАУ-ын Улсын архивын удирдах газрын дарга Ванг Шао Зонгийг, дэд даргаар БНСУ-ын Үндэсний архивын газрын дарга Соёон Лийг, гишүүнээр Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такео Като, МУ-ын Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Хонконгийн Засаг захиргааны Албан хэрэг хөтлөлтийн албаны дарга Лук Юк-шан, Макаогийн архивын дарга Лау Фонг нарыг тус тус шинээр, ерөнхий нарийн бичгийн дарга, санхүү хариуцсан ажилтан нарыг улируулан сонголоо. Мөн Хонконгийн Албан хэрэг хөтлөлтийн албыг Удирдах зөвлөлийн гишүүнээр, БНХАУ-ын Фужоу мужийн архив болон Ренмин их сургуулийг “С” ангилалын гишүүнээр тус тус элсүүлж, 2020 онд зөвлөлийн хурлыг БНСУ-д зохион байгуулахаар шийдвэрлэв.
Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар хуралдааны үеэр БНСУ-ын Үндэсний архивын газрын дарга, хатагтай Соёон Лий болон БНХАУ-ын Улсын архивын газрын орлогч дарга Лиу Лишинг нартай уулзаж, хоёр орны түүх соёлд холбогдох баримтыг судалж, илрүүлэх, хуулбар хувийг солилцох, судлаач мэргэжилтнийг ажиллуулах, хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ түвшинд гаргах нь талаар харилцан санал солилцов.
Мөн Япон улсын Үндэсний архивын газарт зочлон очиж, баримт сэлбэн засах орчин үеийн дэвшилтэт технологи, баримтын хадгалалт, орчин нөхцөл, баримтыг цахимжуулж буй үйл явц, уншлагын танхимын үйл ажиллагаа, иргэдэд үзүүлдэг лавлагаа үйлчилгээ болон Сумида Хокусай, Принтинг музей, Тоёо Бунко номын сантай тус тус танилцсан.
Түүнчлэн Япон улсын Үндэсний архивын газрын ерөнхийлөгч Такео Катотой уулзаж, хоёр байгууллагын хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр орны түүх, соёлд холбогдох архивын баримтыг солилцох, архивын баримтын үзэсгэлэнг хамтран зохион байгуулах, туршлага солилцох, боловсон хүчин сургаж, бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахаар харилцан ярилцлаа.
Тус айлчлалын үеэр Япон улсын Үндэсний архивын газартай 2013 оноос хойш байгуулахаар харилцан ярилцаж байсан Хамтын ажиллагааны санамж бичгийг үзэглэсэн нь 2 улсын архивын байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцааг хөгжүүлэх эхлэлийг тавьж байгаагаараа онцгой ач холбогдолтой байлаа.




Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
