Хүүхдүүд “Замын хөдөлгөөний орон”-оор аяллаа

2019 оны 12-р сарын 11 өдөр, 09 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
78303404_3012549752106553_8030012607702237184_o_large

 Тоёота Сэйлс Монголиа компани нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа хүрээнд хүүхэд багачуудыг зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Хүүхэд ба замын аюулгүй хөдөлгөөн” төслийг 2018 оноос эхлэн хэрэгжүүлж байна. Уг төслийн хоёр дахь үе шатанд замын хөдөлгөөний эрсдэлтэй бүсэд орших Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 28-р сургуульд “Замын хөдөлгөөний орноор” хэмээх гурван цуврал ном гардуулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл заах арга хэмжээ өчигдөр (2019-12-10) тус сургуулийн Урлаг танхимд боллоо.

Зам, тээврийн ослын хор уршгийг иргэд, олон нийт, хүүхэд багачуудад таниулж, тэднийг замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг чадвар, хэвшил дадалтай болгоход чиглэсэн энэхүү төслийн хүрээнд тус компани Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Боловсролын газар, Тээврийн цагдаагийн албатай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж, тухайн сэдвээр гурван цуврал номын эхийг бэлтгэн хэвлүүлсэн юм.

Төслийн эхний үе шатанд буюу 2018 оны тавдугаар сарын 2-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67-р дунд сургуулийн 1-5-р ангийн сурагчдад 1800 ширхэг ном хандивлаж, харьяа дүүргийн Замын цагдаагийн албатай хамтран цуврал номын агуулгатай уялдсан гурван бүлэгт тоглоом хэлбэрийн үзүүлэн таниулах хичээл заасан билээ.

Төслийн дараагийн үе шатанд Тээврийн цагдаагийн албаны судалгаагаар замын хөдөлгөөний нэлээд эрсдэлтэй бүсэд орших хоёр сургуулийг хамруулж байгаагийн нэг нь Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори 28-р сургууль юм. Харин өнөөдөр (2019-12-11) Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 102-р сургуульд цуврал ном хандивлах, загвар хичээл заах арга хэмжээ болох бөгөөд хоёр сургуульд тус бүр 1500 ширхэг ном гардуулж, 1-5-р ангийн сурагчдын хүрээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын загвар хичээл зохион байгуулж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх