Эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болно

2019 оны 12-р сарын 11 өдөр, 15 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
daatgal

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас улсын 4 эмнэлэгт зохион байгуулна. Нээлттэй өдөрлөг Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгүүдэд болно.
Өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллана. Мөн өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллах тул иргэд Та бүхэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм. Иргэд даатгуулагч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх