Дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж байгаа “The HU” хамтлаг өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэд энэ сарын 10-нд АНУ-д хийсэн аялал тогтолтоо өндөрлөж, ийнхүү эх орондоо ирж байгаа юм.
Энэ үеэр “The HU” хамтлагийнхан “Гурван сарын аялан тоглолтын дараа эх орондоо ирлээ. Ман сайхан байна. АНУ-ын 50 гаруй оронд 60 гаруй тоглолтыг хийсэн. Аялал тоглолт үргэлжилж байхад “Чингис хаан” одон хүртсэн мэдээгээ сонсоод маш их баярласан. Бид нэг сар Монголдоо амарна. Дараа нь Европын орноор аялал тоглолтоо үргэлжлүүлнэ. Монголчууд өвөг дээдсээс өнөөгийн үе хүртэл гэр бүл дэх хүндэтгэл, хайрын ач холбогдлыг үргэлж эрхэмлэдэг байсан. Аялан тоглолтын үеэр ч үүнийг маш их мэдэрсэн. ЦЕГ-аас гэр бүлдээ хүндэтгэлтэй хандах уриатай “ОйлГОЁ ХҮНдэлье” аяныг эхлүүлсэн байна. Бид ч мөн энэ аяныг дэмжиж хамтран ажиллахдаа таатай байх болно. Эв найрамдлаас илүү Их хүч энэ дэлхийд байхгүй… Чингис хааны үр удам бид Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ёсгүй…Ойлгоё Хүндлэe…” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхэд гэмт хэргээс урьдчилан хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан энэ үеэр “ЦЕГ-аас гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх зорилгоор “Ойлгоё Хүндлэе” урьдчилан сэргийлэх аяныг зохион байгуулж байна. Энэ аянд олон ч хүн хүч нэмж байгаа. Тэдний нэг болох Монголын нэрийг олон улсад өндөрт өргөж яваа “The Hu” хамтлагийнхандаа өнөөдөр тус аяныг маань дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон олон залууст үлгэр дуурайлал болж байгаа тус хамтлагийн бие бүрэлдэхүүнд талархал илэрхийлж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.” хэмээлээ.


Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
