Монгол Улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа худалдаа эрхлэгчдийн “Их Хүрээ-2019” үндэсний чуулган Төрийн ордонд өчигдөр\2019.12.16\ боллоо.
Чуулганд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, худалдаа, үйлдвэрлэл эрхлэгч, нийлүүлэгчдийн төлөөлөл болох 800 гаруй хүн оролцсон юм.
.jpg)
Үндэсний чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлөн, ажлын байр бий болгож, баялаг бүтээж байгаа худалдаа, үйлчилгээ, бизнес эрхлэгчдийг Засгийн газар ямагт дэмжинэ гэдгийг хэлэв. Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, төрийн байгууллага, албан тушаалтантай холбоотой хүнд суртал, дарамт шахалт, авлига, хээл хахуулийг ил тод, нээлттэй ярьж, хэлж, мэдэгдэж байхыг мөн хүсэв. Худалдаа, үйлчилгээ эрхлэгчид ч хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэх, иргэдийн эрүүл мэнд, байгаль, хүрээлэн буй орчинд эрсдэл учруулахаас зайлсхийх ёстойг тэмдэглэлээ.
Үндэсний чуулганд оролцогсод худалдаа, үйлчилгээний салбарын хөгжил, шинэчлэл, хандлага, хөрөнгө оруулалт, хүний нөөц, татварын шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл сонсон хэлэлцсэн. Мөн Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурсан юм.
.jpg)
Чуулганаас энэ салбарын хөгжлийн бодлогыг боловсруулах, хууль эрх зүйн орчинг сайжруулах, үндэсний сүлжээний боловсронгуй тогтолцоо бүрдүүлэх, ажлын байр бий болгох, хөдөлмөр эрхлэх нөхцөлийг баталгаажуулах, мэргэжлийн шатлал, зэрэг дэв, цалин урамшууллын оновчтой систем бүрдүүлж хэрэгжүүлэхтэй холбоотой зөвлөмж гаргасан.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Монгол Улс 150 орчим оронтой 10 гаруй тэрбум ам.долларын гадаад худалдаа хийж байгаа бөгөөд дотоод худалдааны салбарын борлуулалт 2018 оны байдлаар 21.6 их наяд төгрөг болжээ. Засгийн газар гадаад зах зээлд экспортлох боломжтой, тэргүүлэх ач холбогдол бүхий бараа, бүтээгдэхүүний судалгаа, маркетингийг дэмжих “Монгол экспорт” хөтөлбөр батлан хэрэгжүүлж байна гэж онцоллоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
