Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Цэвэр агаартай хотын төлөө” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны ажлын албаны дарга Ч.Гантулга, нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал нар болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, хяналтын гэрээт ажилтнууд оролцов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах үндсэн арга хэмжээ бол түүхий нүүрсний хэрэглээг хориглох явдал юм. Тус зорилтыг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 02 дугаарын сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор хэрэгжүүлэхэд дүүрэг хоороодын Засаг дарга, хэсгийн ахлагч та бүхний оролцоо хамгийн чухал. Түүхий нүүрсний хэрэглээг сайжруулсан түлшинд шилжүүлж агаарын бохирдлыг 50 хүртэл хувиар бууруулах зорилт тавьсан. Өнөөдрийн байдлаар 55 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэж ажиллаж байгаа та бүхэндээ талархал илэрхийлье ” гэлээ.

Уг зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай “ 62 дугаар тогтоолын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайжруулсан шахмал түлшний түгээлт борлуулалтын тогтолцооны талаар дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар болон хороодтой гэрээ байгуулан ажиллаж буй хяналтын багийн гэрээт ажилтнуудад мэдээлэл өгөх, тэдний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр “Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа” сэдвээр нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам” сэдвээр Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Галымбек, “Сайжруулсан түлш нийлүүлэлт, борлуулалтын байдал, сайжруулсан түлшний зөв, аюулгүй хэрэглээ” сэдвээр Таван толгой түлш” ХХК-ийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа нар илтгэл хэлэлцүүллээ.
Нийслэлийн 6 дүүргийн агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүсэд хамаарагдах 95 хорооны орон тооны бус гэрээт ажилтнуудын агаарын бохирдлыг бууруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж 380 хүнийг шалгаруулан Манжуур хотод аялах эрхийн бичиг мөн хороо тус бүрээс байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан халаалтын асуудлаа шийдсэн шилдэг айл өрхийг шалгаруулан мөнгөн шагналаар шагнав.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
