Сүхбаатарын талбай чулуун хамгаалалттай болсон нь олны анхаарлын төвд орж, албаныхан тайлбар өгсөн хэдий ч яагаад гэсэн асуулт үргэлжлэн гарсаар байна. Д.Сүхбаатарын талбай Төрийн ёслол хүндэтгэл болон олон нийтийг хамарсан урлаг, соёлын томоохон арга хэмжээ зохион байгуулагддаг гол газруудын нэг.
Мөн хурим найр, хамт олны баяраа тэмдэглэж яваа дотоодын иргэд, гадаадын жуулчдын зорин ирдэг их хөлийн газар, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх гол талбар билээ.
Гэвч сүүлийн үед гадаад, дотоодын иргэд Д.Сүхбаатарын талбай руу автомашинаар нэвтэрч, иргэдийн аюулгүй байдалд халдах, бэртэж гэмтээсэн тохиолдол хэд хэдэн удаа гарчээ. Тухайлбал, өнгөрсөн 05 дугаар сард гадаад улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд нар итгэмжлэх жуух бичгээ гардуулах үеэр автомашинтай иргэд Д.Сүхбаатарын талбай руу дайран орж, Төрийн ёслолын арга хэмжээг тасалдуулж болзошгүй ноцтой зөрчил гаргаж байсан.


Тиймээс амралт чөлөөт цагаа гэр бүл, найз нөхдийнхөө хамт Д.Сүхбаатарын талбайд өнгөрүүлдэг иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах, Төрийн албан ёсны арга хэмжээг тасалдуулахгүй явуулахын тулд Төв талбайд энэхүү дөрвөлжин чулуун байгууламжийг олон улсын жишигт нийцүүлэн байрлуулжээ.
Төв талбайн чулуун байгууламж дан ганц Д.Сүхбаатарын талбайд байрлаагүй. АНУ, Англи, ХБНГУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг улс орнууд ч иргэд олноор цугладаг гол талбайд, тэдний аюулгүй байдлыг хангах үүднээс манайтай ижил төстэй чулуун байгууламж байрлуулдаг байна.
Харин ийм байгууламжууд ихэвчлэн дөрвөлжин хэлбэртэй байдаг аж. Бөөрөнхий хэлбэртэйг байрлуулах нь автомашинаар мөргөсөн тохиолдолд өнхөрч, тухайн автомашины хөдөлгөөнийг хаах боломжгүйд хүрдэг учраас аюулгүй байдал талаасаа дөрвөлжин байх нь зөв гэж үздэг аж.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
