Дэлхий нийтээрээ дижитал хэлбэрт шилжиж байна. 10 жилийн өмнө Амазоноос бараа захиалахын тулд заавал интернет холболт бүхий компьютер ашиглах шаардлагатай байсан бол одоо гар утас байхад л хангалттай болсон. Дэлхийн бүх бизнес ухаалаг, хялбар шийдэлрүү тэмүүлж, хэрэглэгчдийн халаасанд байдаг гар утастай нь зэрэгцэн орших болжээ.
Яг үүнтэй адил боловсролын салбар ч тэр сурагч болон эцэг эхчүүдийн хамтын үйл ажиллагааг чухалчилсанаар SMS, SIS, LMS гэсэн сургалтын цогц программ хангамжууд ар араасаа бий болж хөгжсөөр байна. Энэ төрлийн системүүд нь хэдийнээ дэлхийн олон олон орны боловсролын салбарт ашиглагдан туршигдсанаар өөрийн үр өгөөжөө таниулаад амжжээ.

Ямар ч технологи тодорхой хэрэгцээ шаардлагын улмаас бий болж цааш хөгждөг. Сургуулийн захиргаа зах хязгааргүй мэдээллээ цаасан дээрээс датаруу шилжүүлсэнээр маш богино хугацаанд төрөл бүрийн тайлан авдаг болсон нь энэ системийн олон ашигтай үйлдлийн зөвхөн нэг нь билээ. Тэр ч бүү хэл тус ажилд зориулж ДАТА аналист хэмээх шинэ ажлын байр бий болж томоохон сургуулиуд зөв шийдвэр гаргахын тулд үүнд бодитой хандаж байна.

Эцэг эхчүүд хүүхдийнхээ ирц, дүнгийн мэдээллийг нэг л товшилтоор харах бөгөөд сургуулийн хөтөлбөртэй ч танилцана. Сургалтын төлбөр тооцоог хянаж, хүүхдээ хаана юу хийж явааг товчхондоо шууд мэдэж байдаг. Энэ нь тэдэнд сэтгэл амар үр хүүхдийнхээ төлөө ажиллах боломжийг олгодог. Энэ бүхэн мөн л дээрхи системийн олон ашигтай үйлдлийн зөвхөн хэд хэдэн хэсэг юм.

Тэгвэл энэхүү системийг Том-Амжилт ХХК Монгол улсад анх удаа бүтээн хөгжүүлж ашиглахад бэлэн болсон нь 2019 оны боловсролын салбарын онцлох үйл явдал боллоо. Тэдний бүтээсэн Амжилт 2.0 сургуулийн цогц систем нь бүрэн дунд сургуулийн бүх түвшний менежментийг хэрэгжүүлэхэд ашиглагдах программ хангамж юм. Монгол Англи хэлтэй тус систем нь Cloud дээр суурилсан учир хэзээ ч хаанаас ч нэвтрэн ашиглах боломжтой. Дата хязгааргүй, хэрэглэгчдийн тоо хязгааргүй бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг өндөр нууцлалтайгаар хамгаалдааг орчин үеийн сервертэй ажээ.

2 жилийн хугацаанд Монгол Энэтхэг нийлсэн 10 программистийн хөгжүүлсэн тус систем эхний ээлжинд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн дунд сургуулиудын үйл ажиллагаанд нэвтэрч эхэлж байна. Сурагч бүр өөрийн гэсэн Account үүсгэх бөгөөд түүгээр дамжуулан багшаас хичээлийн материал, онлайн хичээл авах, анги бүлгийнхэнтэйгээ харилцах, ирц дүнгийн мэдээлэл, шалгалтын хуваарийг харах зэрэг олон үйлдэлтэй. Сургуулийн захиргаа-Сурагчид-Багш нар-Эцэг эхчүүд өөр өөрийн нэвтрэх эрхийн хүрээнд хамтдаа ашиглах боломжтой гэдгээрээ илүү шинэлэг , уян хатан систем юм. Монгол залуусын бүтээсэн тус систем нь хэрэглэгч байгууллагын онцлогт тохируулан хөгжүүлэлт хийж болдогоороо бусад орчуулгын системээс давуу талтай. Цаашид илүү дэвшилтэт модулиуд нэмж хөгжүүлэх бөгөөд энэхүү төсөл дэлхийн төгсгөл хүртэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь түүхийн бүхий л цаг хугацаанд боловсрол үргэлж чухал байсаар ирсэн билээ.

Амжилт 2.0 ERP системийг ашиглах 10 шалтгаан:
1. Сургуулийн бүх мэдээллийг нэгтгэн дата хэлбэрт шилжүүлнэ
2. Бүх төрлийн тайланг олон төрлийн шүүлтээр ангилж авах боломжтой.
3. Эцэг эхчүүд нэвтрэх эрхтэй
4. Сурагч бүр ирц дүнгээс гадна эрүүл мэндийн мэдээллийн сантай
5. ESIS -с мэдээлэл Upload хийж оруулах боломжтой
6. Хүссэн мэдээллээ файл хэлбэрт шилжүүлж гаргах боломжтой
7. Төлбөрийн менежментээ хэрэгжүүлэхэд маш хялбар болно.
8. Онлайн сургалтын сантай болсоноор давтан ашиглах үр өгөөжтэй.
9. Сургуулийн дотоод соёлыг бий болгоно.
10. Дижитал шилжилт бүхий орчин үеийн сургалтын байгууллага болно.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
