127 дугаар сургууль Хөлбөмбөг, Сагсанбөмбөгийн талбайтай боллоо

2019 оны 12-р сарын 18 өдөр, 18 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
79665045_3380370622005556_7510914266078117888_o

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны 127 дугаар сургууль Хөлбөмбөг, Сагсанбөмбөгийн талбайтай боллоо.
Хүүхдийн хөгжлийг дэмжих зорилтын хүрээнд дүүргийн Засаг даргын орлогч Т.Батцогтын санаачлагаар Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн гадна талбайд Хөлбөмбөг, Сагсанбөмбөгийн талбайн тохижилтын ажил хийгдсэн байна.
127 дугаар сургууль нь Хөлбөмбөг, Сагсанбөмбөгийн талбайтай болсноор тус сургуульд суралцдаг 1065 сурагч төдийгүй 21-р хороонд амьдардаг сургуулийн насны 2234 хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөл, боломжоор хангагджээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх