Гацуур модны гэрлэн чимэглэлийн аюулгүй байдалд анхааръя

2019 оны 12-р сарын 19 өдөр, 09 цаг 45 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gatsuur

Жил бүрийн өдий үеэс эхлэн шинэ он гартал айл бүхний хүндэт хойморт бяцхан хүүхдүүдийн хөөр баясал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг нэмэн сүндэрлэдэг зүйл бол гацуур мод. Өндөр нам, өргөн нарийн, гэрэлтдэг, гэрэлтдэггүй гээд л олон төрлөөр алаглах гацуур модны чанар янз бүр бий.
? Тэгвэл аль ч төрлийн гацуур модны шатамхай чанар өндөр байдаг бөгөөд гал алдсан үед амархан шатах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах нь тун чухал юм.
? Тиймээс иргэд та бүхэн:
 Гацуур модны гэрлийг байнга асаахгүй байх
 Бусад төрлийн гэрлэн чимэглэлийг байнга асаахгүй байх
 Зөвхөн хүнтэй үед асаалттай байлгах
 Бага насны хүүхдийг цахилгаанд цохиулахаас сэргийлэх
 Тэжээлийн утасны орооцолдоог гаргаж хэрэглэх
 Гацуур болон бусад тоглоом, гэрлэн чимэглэлийг тогтвортой байршуулахыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх