Сэлэнгэ аймгийн Мандал сумын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Ц.Аюуш “Би багш” нэвтрүүлгийн ялагч болж 100.0 сая төгрөгийн эзэн боллоо. Тэрээр ийнхүү олон сарын нөр их хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж эрхэм шагналын эзэн болжээ. Монгол Улсын шилдэг багш Ц.Аюуш:”Багш хүн өөрөө маш зөв хүн байх ёстой. Бага ангийн хүүхдүүдэд амьдралын хамгийн анхан шатны суурь мэдлэгийг зааж өгч байгаа учраас хичээлдээ ч амьдралын зүйлсийг ч зөв таниулж, өөрөө үлгэрлэн зааж өгдөг байх ёстой. Багш хүний хамгийн сайхан зүйл бол шавь нар нь сайн явахад түүнийг хараад баярлах. Манай ангиас 4 хүүхэд улсын олимпиадаас алтан медаль авахад маш их баярласан” хэмээн ярьж байв.
Ц.Аюуш багшийн арга барилын нэг онцлог нь хүүхэд болгонд давуу тал бий, түүн дээр нь суурилан хүүхдэд сурах хүсэл сонирхлыг нь сэргээгээд өгөхөд ямар ч хүүхэд сурч чаддаг гэж үздэг байна. Энэ нь хүүхдэд итгэл, зорилго, тэмүүллийг сургалтаараа дамжуулан өгч чаддаг чадвар юм. Эдний ангийнхан завсарлагаанаар алжаал тайлах дасгалыг 3 жил дараалан тогтмол хийж байгаа гэнэ. Түүний ажиллаж байгаа Мандал сумын 3-р сургуулийн бага ангид нийт 826 суралцагч сурч, тэдэнд 24 мэргэжлийн багш хичээл сургалтын үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг нь Ц.Аюуш багш аж. Тус сургуулийн бага ангийн багш нар хэрэглэгдэхүүнээр дамжуулж, хичээлийн агуулгыг хүүхдүүдэд ойлгуулдаг онцлогтой ажээ.
Монгол Улсын шилдэг багш болсон тэрээр ирж буй 2020 оны 10 дугаар сард Англи улсын Лондон хотноо болох “Дэлхийн шилдэг багш” уралдаанд оролцоно.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
