СБД: Баярын өдрүүдэд ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд 24 цагаар бэлэн байдалд ажиллана

2019 оны 12-р сарын 26 өдөр, 14 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Suhbaatar duureg

Шинэ жилийн өдрүүдэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр ажиллуулах тухай Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрүүд 2019.12.31-ний өдрийн 09:00 цагаас 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 09:00 цаг хүртэл бэлэн байдалд ажиллаж, шуурхай мэдээллийг хүлээн авна.
Мөн энэ өдрүүдэд Засаг даргын дэргэдэх хэлтэс, нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын албад тус тусын байрандаа хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болголоо.
Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд байж, гар утсаа нээлттэй байлгахыг даалгав.
Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын 7007-0109 дугаарын утсанд болон нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой.
Ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн гүйцэтгэх үүрэг, хуваарийг бүх хэлтэс албадад бичгээр хүргүүллээ.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх