Архивын ерөнхий газрын гурван албан хаагч орон сууцтай боллоо

2019 оны 12-р сарын 30 өдөр, 20 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1577717143708хурал 04

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оноо үдэж, шинэ оноо угтах энэ мөчид  Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газрын нийт хамт олон өнөөдөр баярын хурлаа хийлээ.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн салбарын АЛБАН ХААГЧ БҮРТ-ОРОН СУУЦ хөтөлбөрийн хүрээнд Архивын ерөнхий газрын үйлчлэгч О.Саранцэцэг, Ц.Эрдэнэчимэг, Я.Тэгшжаргал нарт тус бүр 1 өрөө орон сууцыг бэлэглэж, батламжийг Хууль зүй, дотоод хэргийн сайд гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа тус газрын слесарь Я.Зоригтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 227 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн хүндэт медаль” -иар шагналаа.

Мөн ажил, үйлсээрээ хамт олноо манлайлан ажиллаж байгаа албан хаагчдыг “Тэргүүний архивч” тэмдэг, “Хүндэт өргөмжлөл” болон байгууллагын “Oны шилдэг ажилтан”-аар өргөмжилж, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Шинэ оны босгон дээр орон сууцтай болсон, шагнуулсан нийт албан хаагчиддаа баяр хүргэж, ирж буй 2020 ондоо эрүүл энх, ажил үйлс нь өөдрөг, аз хийморь, цог золбоотой явахыг хүсье.

Эх сурвалж: Архивын ерөнхий газар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх