Өнөөдөр хөх луу өдөр

2020 оны 01-р сарын 02 өдөр, 07 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
luu jil

-Аргын тооллын 1 дүгээр сарын 2. Пүрэв (Бархасвад) гараг /2020/

-Билгийн тооллын шинийн 7, хөх луу, могойг хүлэгч-25 од, суудал ус, мэнгэ 3 хөх, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо тахих, лусын буулттай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:10.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх муу цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

-Хулгана, бич, бар, туулайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, үхэр, луу, хонь жилтнээ сөрөг муу.

-Газар усны үйл, үхэгсдийн үйл, эрдэм сурах, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, дээдэст бараалхах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, анд нөхөр бололцох, бэр буулгахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх