Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.
Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт илрээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180704 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж холбогдох албаныханд хүргэжээ. 2019 оны аравдугаар сараас хойш 5450 объектод хяналт шалгалт хийж 1080 аж ахуйн нэгж байгууллагыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 179 сая 150 мянган төгрөгийн зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар дуулгалаа.
Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжарсан талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр “Урд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Өнгөрсөн хоёр өдрүүдэд агаарын чанарын индекс бага бохирдолтой байна гэдэг үзүүлэлттэй байлаа” гэв.
Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаар мөн албаныхан мэдээллээ. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийх зохион байгуулалттай ажиллаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
