Энэ оноос эхлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байна. Тодруулбал, УИХ-аас 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлж байна.
Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл буюу нэг жил хэрэгжих юм. Энэ хугацаанд 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.
Дээрх хууль үйлчилж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байна. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг.
Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн дээрх хуульд хамрагдах боломжтой. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн дээрх хуульд хамрагдах боломжтой талаар НДЕГ-аас мэдээлж байна. НДШ-ээ нөхөн төлөх болон ажилласан жилээ нэмэгдүүлэх иргэд 1995-2019 он хүртэл хугацаанд шимтгэл төлсөн болон төлж чадаагүй иргэд ч мөн энэ 2020 онд багтаж үндсэн харьяа болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах юм.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
