Өнөөдөр улаагчин хонь өдөр

2020 оны 01-р сарын 05 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil

-Аргын тооллын 1 дүгээр сарын 5. Ням (Адьяа) гараг /2020/

-Билгийн тооллын шинийн 10, улаагчин хонь, гоё хүүхэн-1 од, суудал хий, мэнгэ 9 улаан, арвидахын барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:13.

-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.

-Үс засуулахад эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч үхэр, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.

-Туулай, гахай, хонь, луужилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.

-Дуган шүтээн босгох, тахих үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх