Өнөөдөр цагаан нохой өдөр

2020 оны 01-р сарын 08 өдөр, 07 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 1 дүгээр сарын 8. Лхагва (Буд) гараг /2020/

-Билгийн тооллын шинийн 13, цагаан нохой, гөрөөсөн толгой-4 од, суудал төмөр, мэнгэ 6 цагаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:16.

-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.

-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.

Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.

-Замд гарах, эд юм бүтээх, ураг садан болох, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх