Өнөөдөр цагаагчин гахай өдөр

2020 оны 01-р сарын 09 өдөр, 07 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil

-Аргын тооллын 1 дүгээр сарын 9. Пүрэв (Бархасвад) гараг /2020/

-Билгийн тооллын шинийн 14, цагаагчин гахай, гөрөөсөн толгой-4 од, суудал огторгуй, мэнгэ 5 шар, хотол чуулганы барилдлагатай өдөр.

-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:40-17:18.

-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.

-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.

-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.

Туулай, гахай, баржилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.

-Санасан хэрэг бүтнэ. Бэрийн үйл, үхэгсдийн үйл, мод таслах, худаг шуудуу малтах, ном номлох, сонсох, үр тарихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.

Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх