Өнгөрсөн шөнө /2020.01.13/ 00:23 цагийн үед Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн 43-р галт тэргэнд ээж, эгч нарын хамт гэр бүлээрээ зорчиж явсан Э.Энхнар гэдэг 7 сартай жирэмсэн эмэгтэй гэнэт өвдөж эсэн мэнд төржээ. Уг эмэгтэйг өвдөж эхлэнгүүт вагоны үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар эмнэлэгт яаралтай мэдэгдэж, ойрын өртөөн дээрээс тосч авахуулах арга хэмжээ авсан байна. Гэсэн ч уг эмэгтэй эмнэлгийн тусламж авах завдалгүй төрөх болсон тул хүүхэд эх барьж байсан туршлагатай эмэгтэй зорчигчийг олж эсэн мэнд төрүүлсэн байна. Эх охин хоёрыг эсэн мэнд төрүүлсэн ачтанг Ц.Ханддулам гэдэг аж. Ийнхүү анхны хүүхдээ төрүүлж, охинтой болсон залуухан ээжийг эх хүн болоход нь УБТЗ-ын Зорчигчийн вагон депогийн үйлчлэгч Н.Долгорсүрэн, Д.Алтантүлхүүр нар халуун сэтгэлээр хандаж, төмөр замчны үүргээ нэр төртэй биелүүлжээ. Галт тэргэнд төрж хүн болж хорвоод мэндлэх тохиолдол жил бүр гардаг бөгөөд энэ жилийн анхны тохиолдол нь энэ боллоо. Суудлын галт тэргэнд мэндэлсэн анхны хүүхэд Сүхбаатар-Улаанбаатарын чиглэлийн галт тэргэнд 1960 оны 04 дүгээр сарын 25-нд мэндэлж аав ээж нь Ганзам гэдэг нэрийг хайрлаж байжээ. Сонирхолтой нь уг галт тэргэнд хүүхдээ төрүүлсэн М.Цэрэндэжид хожим нь 1970-1996 он хүртэл УБТЗ-ын зорчигчийн вагон депод орон нутаг болон олон улсын чиглэлд үйлчлэгчээр ажиллаж байжээ.
Эх сурвалж: “УБТЗ” ХНН

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
