2020.01.18-19-ний өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 566 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 444-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж бэртсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Тухайлбал:
2020.01.18-ны өдрийн 15:20 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багийн нутаг Нисэх буудлын баруун талд шороон замд Тоёота приус маркийн автомашин онхолдож, зорчигч 15 настай, эрэгтэй Б нас барсан.
Нийт хүн бэртсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Мөргөлдөх хэлбэрээр-7
- Гэрлийн шон мөргөх хэлбэрээр-1
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-5 тус хөдөлгөөнд оролцсон байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 7 хүүхэд хүндэвтэр болон хүнд гэмтсэний 5 нь зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна. Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ автомашинд тээвэрлэх үедээ зориулалтын суудал ашиглах, замын нөхцөл байдалд тохируулан хурдаа тохируулж явах, өөрийн болон бусдын аюулгүй байдлын төлөө 1 хором тэвчиж, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөн оролцохыг анхааруулж байна.
Мөн өнөөдрөөс эхлэн сурагчдын улирлын амралт дуусаж хичээл сургуульдаа орж байгаа тул анхаарал болгоомжтой, аюулгүй байдлаа ханган хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.

Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
